УИХ-ын Эдийн засгийн хороо Өгөгдөл, Стандартчиллын хуулийн төслийн ажлын хэсэг байгууллаа
Эх гарчигЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- УИХ-ын Эдийн засгийн 2026 оны 11-р сарын 4-нд хуралдаж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгууллаа.
- Стандартчилал, техникийн зохицуулалтын хуулийн төслийг О.Батнайрамдал ахлуулсан 6 гишүүнтэй, Өгөгдлийн тухай хуулийн төслийг Ч.Анар ахлуулсан 9 гишүүнтэй ажлын хэсэг ажиллана.
- Мөнгөний бодлого болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын асуудлыг түр хойшлуулсан байна.
Нэр томьёо
Байнгын хороо
Нэг салбарын асуудлыг (төсөв, хууль зүй гэх мэт) нэгдсэн хуралдаанаас өмнө хэлэлцдэг УИХ-ын гишүүдийн хороо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хуралдаан 2026 оны 11-р сарын 4-нд Төрийн ордны “Их засаг” танхимд болсон.
- Байнгын хорооны 32 гишүүнээс 17 нь ирцээ олж, 53.1 хувийн ирцтэй хуралдажээ.
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг О.Батнайрамдал ахлуулна.
- Өгөгдлийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг Ч.Анар ахлуулна.
- Мөнгөний бодлогын асуудлаарх Ажлын хэсэг байгуулах тогтоолын төсөл түр хойшлогдсон.
- Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал түр хойшлогдсон.
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Ангилал: Байнгын хороо
Холбогдох гишүүд: Батжаргал Заяабал
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.11.04/ Төрийн ордны “Их засаг” танхимд 14 цаг 10 минутад 53.1 хувийн ирцтэй эхэлж, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгүүдийг байгууллаа.
Энэ өдрийн хуралдаанд Байнгын хорооны 32 гишүүнээс УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, С.Цэнгүүн, М.Мандхай, Д.Үүрийнтуяа, Л.Соронзонболд, Ш.Бямбасүрэн, О.Батнайрамдал, Ч.Анар, Б.Уянга, С.Эрдэнэбат, Х.Булгантуяа, Р.Батболд, Э.Одбаяр, Г.Очирбат, Ц.Баатархүү, Ж.Золжаргал, Б.Заяабал нар хүрэлцэн ирж, оролцов.
Хуралдаан даргалагч Б.Заяабал ирц болон хэлэлцэх асуудлын товыг танилцууллаа. Эдийн засгийн байнгын хорооны даргын танилцуулснаар бол дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосон хэдий ч мөнгөний бодлогын асуудлаарх Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын гишүүдэд танилцуулж, хэлэлцүүлэх зохицуулалтын улмаас түр хойшлуулсан гэв.
Хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслүүдийг хэлэлцэн санал хураалт явууллаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос боловсруулсан Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаан даргалагч уншиж танилцуулсан.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулан, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Г.Очирбат, С.Цэнгүүн, С.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.7 хувь нь дэмжлээ.
Харин Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Анараар ахлуулан 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл, Х.Булгантуяа, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Р.Сэддорж, А.Ундраа, Г.Уянгахишиг багтжээ.
Байнгын хорооны тогтоолуудыг баталж, Ажлын хэсгүүдийг байгуулснаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.