Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулж баталлаа
Эх гарчигУИХ-ын гишүүн Т.Аубакирын ажлын тайлан
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Нийгмийн даатгалд хамрагдсан иргэд
- Юу өөрчлөгдөх
- Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлт хэрэгжинэ
- Хэзээнээс
- 2026 оны 07 дугаар сарын 02-ноос
AI хураангуйNVIDIA NIM · gemma-4-31b-it
- УИХ-ын гишүүн Т.Аубакир ажлын тайлангаа танилцууллаа.
- Цусны донорын тухай анхдагч өргөн мэдүүлсэн байна.
- Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлууллаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2024.01.12 - Цусны донорын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлсэн
- 2025.06.17 - Т.Аубакирыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилсон
- 2026.07.02 - Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан
- Засгийн газрын 2008 оны 111 дүгээр тогтоол
- 2007 оны Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого
Пи-ар, үнэлэмж
Ажлын тайлан тул өөрийн гүйцэтгэсэн үйл ажиллагааг эерэгээр тодорхойлсон байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 6-нд нийтлэгдсэн
Ангилал: Улсын Их Хурлын гишүүд
Холбогдох гишүүд: Тилеухан Аубакир
Тилеуханы Аубакир нь Улсын Хурлын гишүүнээр 2020, 2024 онд хоёр удаа сонгогдож, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажиллаж байна. Та бүхэнд өөрийн хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлаас танилцуулъя.
ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв (2024.01.12)
Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Т.Энхтүвшин нарын хамт Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсад 1939 оноос цус сэлбэлтийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн бөгөөд 1963 онд Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр бие даасан нэгж анх байгуулагдаж, цусны донорын хөдөлгөөнийг идэвхжүүлэх, донорыг алдаршуулах, урамшуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Улсын Их Хурлаас 2007 онд “Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого” баталсан бөгөөд уг бодлогын хэрэгжилтийг хангах төлөвлөгөө (2008-2015 он)-г Засгийн газрын 2008 оны 111 дүгээр тогтоолоор батлан 96,97 хувийн үзүүлэлттэй хэрэгжүүлжээ.
Цусны доноруудаас авсан судалгаагаар орон тоо, цалин, хөлстэй холбоотой хүндрэл үүсэх, хүний нөөцийн тогтвортой байдал алдагдах, нэгэнт бий болсон чадамж буурах үзэгдэл гарч эхэлсэн, цусны байнгын донорт дэмжлэг үзүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг сайжруулах, цус өгсөн донорыг илчлэг нөхөх хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх, хүн амын дунд цусны донорын нийгмийн ач холбогдлыг таниулсан сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх, урамшуулах, цусны донорын үйл ажиллагааг дэмжин, зарцуулсан зардлыг нь татвараас чөлөөлөх зэрэг цусны нөөц хангамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчин бий болгох, үндэсний аюулгүй байдалтай холбоотой онцлог салбарын хувьд төрөөс цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн талаар онцгойлон анхаарах шаардлагатай.
Иймд анхдагч хуулийн төсөл батлагдсанаар цус сэлбэлт судлалын салбарын эрх зүйн орчин боловсронгуй болох; иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүртэх боломж нэмэгдэх; цусны донорын сургалт, сурталчилгаа, түүний дотор орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц дэвшил гарах; цусны донор, сэлбүүлэгч, эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шаардлага, тэдний эрх, үүрэг тодорхой болох; цусны донорын нийгмийн халамж, алдаршуулалт, урамшуулал нэмэгдэж, цусны донорын тоо нэмэгдэх; мөн гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэх нөхцөл бүрдэнэ гэж Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс дүгнэж байна.
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хувьд салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэхийг илүүтэй зорьж, анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд 9 хуулийн төслийг боловсруулж, дараах хоёр хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар батлууллаа. Үүнд:
1.Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжиж, ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах зорилгоор Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор тэтгэвэр авагчид ахмад настанд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөжүүлж ажил олгогч, даатгуулагчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тухайлбал:
Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор тэтгэвэр авагчид ахмад настанд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөжүүлж ажил олгогч, даатгуулагчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тухайлбал:
• Анх удаа нийгмийн даатгалд хамрагдах иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг 24 сарын хугацаанд хөнгөлөх;
• Ажил олгогчийн шимтгэл төлөх цалингийн дээд хязгаарыг тогтоож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах;
• Шинээр бизнес эрхлэгчдийн 3 хүртэл ажилтны ажил олгогчийн төлөх зарим төрлийн нийгмийн даатгалын шимтгэлээс шимтгэлээс 36 сар хүртэлх хугацаанд, хэрэв ажилтан хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэлх хугацаанд чөлөөлөх;
• 15-24 насны оюутан, суралцагчид болон тэднийг ажиллуулж байгаа ажил олгогчийг ҮОМШӨ-ний даатгалаас бусад төрлийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх. Суралцагч өөрөө хүсвэл чөлөөлөгдсөн хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ 26 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлөх;
• Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажил эрхэлж байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлүүлэх;
• Даатгуулагч сайн дурын үндсэн дээр тэтгэврийн хуримтлал үүсгэх;
• 55/60 насанд хүрсэн тэтгэвэр авагчид шимтгэл төлсөн хугацаа, авч байгаа тэтгэврийн хэмжээнээс хамаарсан суурь тэтгэвэр олгох зэрэг зохицуулалтыг тусгасан.
2.Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай 81”, “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хууль батлагдав
Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129, “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр, худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц, “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц нь хүний хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ажил хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй хөдөлмөрийн хяналтын тогтолцоо, засаглалыг бэхжүүлэхэд чиглэгддэг.
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын хөдөлмөрийн хяналтын конвенцод нэгдэн орсноор:
· Хөдөлмөрийн хяналтын тогтолцоог олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн бэхжүүлэх, Хөдөлмөрийн хяналтын байцаагчдын чадавхыг сайжруулах, хараат бус, эрсдэлд суурилсан проактив шинэлэг хяналт шалгалтын арга хэлбэрийг нэвтрүүлэх;
· Хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрлэлийн шинж чанар болон ажлын байрны онцлогт нийцүүлэн хөдөлмөрийн хяналтын үр нөлөөг сайжруулах;
· Салбарын ажиллагсдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлмөрийн хяналтыг боловсронгуй болгох;
· Торгууль, шийтгэл хүлээлгэхээс илүүтэй ажил олгогч, ажилтанд хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх, зөвлөн туслах замаар хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮД:
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай /анхдагч/ хуулийн төсөл;
Засгийн газраас Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг 11 бүлэг, 49 зүйлтэйгээр боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлого, хөтөлбөрт туссан тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, тэтгэврийн тогтолцоонд хувийн хэвшлийн оролцоог сайн дурын нэмэлт хэлбэрээр дэмжин, ахмад настан олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Иргэд сайн дурын үндсэн дээр хуримтлал үүсгэж, нэмэлт эх үүсвэрээс тэтгэвэр авах сонирхол нэмэгдэж байгаа боловч энэхүү харилцааг зохицуулсан бие даасан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Энэ нь хувийн тэтгэврийн тогтолцоонд хамрагдаж байгаа иргэдийн эрх зөрчигдөх эрсдэлийг бий болгож байна.
Түүнчлэн, хүн амын насжилт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэй хөдөлмөр эрхлэх хугацаа уртсаж байгаатай холбогдуулан иргэдийг цалин орлоготой байх үедээ бүрэн хуримтлал бүхий хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд хамруулж, зөвхөн улсын тэтгэврийн даатгалын сангаас гадна олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэд хувийн нэмэлт тэтгэврийг нэг удаа, 5-10 жилийн хугацаанд, мөн насан туршдаа авах, мөн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэврээ тогтоолгон авах эрхтэй бөгөөд нас барсан бол тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
Ажил олгогчийн тухайд ажилтныхаа нийгмийн хамгааллыг дэмжсэн хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлэх, ур чадвартай ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, байгууллагын нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой болно.
Түүнчлэн, даатгал, тэтгэврийн сангуудын хөрөнгө урт хугацаанд өссөнөөр дотоодын хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр бий болж, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл;
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу боловсруулж, дагалдах хуулийн төслийн хамт 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийг 2026 оны 10 дугаар сарын 09-ний өдөр УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн.
Монгол Улсын хүн амын өсөлтийн хурд саарч, гэр бүл цуцлалт нэмэгдэж байгаа тул хүн ам, гэр бүлийн хөгжлийн асуудлыг цогц бодлогоор зохицуулах шаардлагатай байна. Хүн амын өсөлт 2021 онд 1.6 хувь байсан бол 2024 онд 1.1 хувь болж буурсан бөгөөд үүнд төрөлтийн түвшин огцом буурсан (2020 онд 77.7 мянга, 2024 онд 59.6 мянга) нь голлон нөлөөлжээ. Үүний зэрэгцээ гэр бүл цуцлалт сүүлийн таван жилд 3.3 мянгаас 4.5 мянга болж өссөн үзүүлэлттэй байна. Иймд хүн амын өсөлтийн сааралтыг залуу гэр бүлийн эдийн засаг, орон сууц, хөдөлмөр эрхлэлт болон хүүхэд өсгөх таатай орчинтой уялдуулан цогцоор нь авч үзэх шаардлагатай байна.
Иймд Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, дагалдах хуулийн төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус төсөлд зарчмын шинжтэй дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:
- Залуу болон 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд ипотекийн зээлийн урьдчилгааны 60 хүртэлх хувийн батлан даалт гаргах, түрээсийн орон сууцанд тэргүүн ээлжинд хамруулах, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад нь бодлогоор дэмжих;
- “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэж, угийн бичиг хөтлөлтийг сурталчлах замаар гэр бүлийн үнэ цэнийг бэхжүүлэх; Нийгмийн халамжийн шинэчлэлийн хүрээнд халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлж, мөнгөн дэмжлэгийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх, улмаар уг хэмжээг Засгийн газар тогтоож байх;
- Аймаг, дүүргийн хэмжээнд гэр бүлийг дэмжих үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Гэр бүлийн цогц үйлчилгээний төв”-ийг орон нутгийн соёл, спорт, хүүхэд, залуучууд, ахмад болон иргэдийн хөгжлийн чиг үүрэг хэрэгжүүлдэг төвүүдэд түшиглэн зохион байгуулж, ажиллуулах;
- Гэр бүл болон хүн амын өсөлтийг дэмжих урт, дунд хугацааны бодлого, стратеги, төлөвлөхдөө гэр бүлийн суурь судалгааг таван жил тутамд зохион байгуулж, судалгаанд үндэслэн тодорхойлно.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдах бусад 22 хуулийн төслийн хамт Засгийн газрын 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдтай дахин хамтран баталсан.
Хуулийн төсөлд зорилтот өрх, иргэнийг чадавхжуулах, хөгжүүлэх үйлчилгээг нэмэгдүүлэх, хүн капиталд хөрөнгө оруулах, үе дамжсан ядуурлаас сэргийлэх бодлогыг тусгасан.
Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөлд :
· халамжид хамрагдах өрх, иргэдийн амьжиргааг их өгөгдөлд суурилан зөв тодорхойлох;
· хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг олон улсын жишигт нийцсэн ICF ангиллаар тодорхойлох, тэдний хэрэгцээнд нийцсэн оновчтой, олон талт үйлчилгээг хүргэх тогтолцооны шинэчлэл хийх;
· бэлэн мөнгөний үйлчилгээнээс гадна мэргэжлийн ТББ, хувийн хэвшилтэй гэрээлэн кейс менежмэнтэд суурилсан үйлчилгээ үзүүлэх;
· олон жижиг үйлчилгээг нэгтгэх, давхардлыг багасгах;
· нийгмийн халамж нэн шаардлагатай хэсэгт илүү халамж, үйлчилгээ үзүүлэх;
· зорилтот өрх, иргэдийн зан үйл, хандлагыг өөрчлөх, сургах, хөдөлмөрт бэлтгэх, бие даан амьдруулахад чиглэсэн цогц үйлчилгээг хэрэгжүүлэх;
· уур амьсгалын өөрчлөлт, зуд зэрэг байгалийн гамшигт нэрвэгдэж амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрхөд бэлэн байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөг бууруулах халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх;
· салбар хоорондын уялдааг сайжруулж, нийгмийн ажилтан цаастай биш, халамж нэн шаардлагатай зорилтот өрх, иргэнтэй ажиллах зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан.
Хуулийн төсөл батлагдсанаар халамжийн үйлчилгээнд зарцуулж байгаа зардлыг бууруулахгүйгээр, одоогийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийх зарчим баримтлах тул төсөвт ачаалал үүсгэхгүй, халамжийн зардлын үр ашиг сайжрах юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.
Уг хуулийн төсөлд ажил, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан, хяналт, цахимжилт, салбар дундын уялдаа, мэргэжлийн холбоо, оролцогч талуудын чиг үүргийг оновчтой тодорхойлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэх, үндэсний тогтолцоог бэхжүүлэх зэрэг зохицуулалтыг тусгасан.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.