Ил тодмэдээ

Таны эрх · захидал бэлдэх

Төрөөс мэдээлэл хүсэх захидал

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар аливаа иргэн төрийн байгууллагаас мэдээлэл хүсэх эрхтэй, байгууллага ажлын 5 өдөрт хариулах ёстой. Захидлаа энд бэлдээд өөрөө илгээнэ.

Шалтгаан хэрэггүйНээлттэй мэдээлэл авахад зорилго, шалтгаанаа тайлбарлах шаардлагагүй (14.1.2).

Ажлын 5 өдөрШууд өгч болохыг шууд, бусдыг 5 өдөрт (15.6). Сунгавал дахиад 10 хүртэл өдөр (15.7).

Цахимаар үнэгүйЦахимаар авах нь ихэвчлэн төлбөргүй, цаасны хуулбарт зөвхөн бодит зардал (16.1–16.3).

Хариу ирэхгүй бол

Хугацаандаа хариулаагүй, эсвэл үндэслэлгүй татгалзсан бол тухайн байгууллагын дээд байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана; байхгүй бол шүүхэд хандана (14.1.6). Мөн Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргах эрхтэй (14.2). Хүсэлтээ илгээсэн огноо, бүртгэлийн дугаараа хадгалаарай.

2025 онд Глоб интернэшнл төв 59 хүсэлт илгээж туршихад 16 нь л бүрэн хариу авсан. Тиймээс хүсэлтээ тодорхой бичиж, хуулийн заалтыг иш татах нь чухал.

Энэ хуудсанд бичсэн зүйл таны төхөөрөмжөөс гарахгүй: бид хадгалдаггүй, илгээдэггүй. Хуулийн бүрэн эх: legalinfo.mn.