Ил тодмэдээ

Бид хэн бэ

Ил тод мэдээ гэж юу вэ

Ил тод гэдэг нь нуух юмгүй гэсэн үг. Бид төрийн байгууллагуудын өөрсдийн нийтэлсэн мэдээ, тоо баримтыг нэг дор цуглуулж, хэн юу шийдсэн, хэдэн төгрөг зарцуулсныг эх сурвалжтай нь харуулдаг. Мэдээ бүрийг уншигч өөрөө шалгаж болдог байх ёстой гэж бид үздэг.

«Ил тод» гэдгийн дөрвөн амлалт

  1. 01

    Эх сурвалж бүр холбоостой

    135 төрийн сайтын мэдээг уншиж, мэдээ бүрийг эх хуудас руу нь холбоно. Цэвэрлэсэн текст бүрийн SHA-256 хэшийг хадгалж, эх сурвалж өөрчлөгдсөнийг бүртгэнэ.

    Эх сурвалжууд →
  2. 02

    AI-д өгдөг заавар нээлттэй

    AI-д өгдөг зааврыг үг үсгээр нь нийтэлсэн. Эрсдэлийн оноо бол AI-ийн үнэлгээ, баримт биш гэдгийг мэдээ бүрийн дэргэд бичдэг.

    Арга зүй →
  3. 03

    Зардал бүр ил

    Энэ сард AI-д $1.67 зарцуулсан. AI-ийн дуудлага бүрийн зардал, хандивын орлогыг өгөгдлийн сангаас шууд харуулна.

    Ил тод тайлан →
  4. 04

    Код нээлттэй

    Мэдээ цуглуулах, шинжлэх, оноо гаргах бүх код GitHub дээр. Хэн ч шалгаж, алдааг нь олж, засвар санал болгож болно.

    GitHub ↗

Хэн ажиллуулдаг вэ

ИЛ ТОД МЭДЭЭ бол нээлттэй эхийн, бие даасан төсөл. Сайтын бүх код GitHub дээр нээлттэй: хэн ч уншиж, шалгаж, алдааг нь олж, засвар санал болгож болно.

Санхүүжилт

Сайт үнэгүй дэд бүтэц дээр ажилладаг. AI-ийн зардал, хандивын орлогыг сар бүр Ил тод тайланд нийтэлдэг: AI-ийн дуудлага бүрийн зардал хүртэл харагдана.

Хараат бус байдал

Бид аль нэг нам, улс төрч, компанийн байр суурийг илэрхийлдэггүй, хэнийг ч буруутгадаггүй. Албан эх сурвалжийн баримтыг харуулж, дүгнэлтийг уншигчид үлдээнэ. AI-ийн өгсөн оноо бол үнэлгээ, баримт биш.

Алдаа, залруулга

Алдаа олвол бидэнд бичээрэй. Баталгаажсан алдааг засаж, засварласан гэдгийг мэдээн дээр нь тэмдэглэнэ. Төрийн байгууллага эх мэдээгээ өөрчилсөн, устгасныг «Өөрчлөлт» хуудсанд автоматаар бүртгэдэг.

Холбоо барих

Санал хүсэлт, алдаа, хамтын ажиллагааны асуудлаар: info@iltodmedee.mn

Энэ ажлыг дэмжих бол хандивын хуудас. Орлого, зарлага бүр ил тод тайланд гарна.