🎮 Discord
Мэдээгээ Discord дээрээ ав
Урт мэдээ уншихгүй, гол санааг нь л мэдмээр байна уу? ИЛ ТОД МЭДЭЭ-ийн бот өглөө, оройн тойм, чухал мэдээ, өдрийн асуулт, 7 хоногийн ТОП-ийг Discord руу чинь шууд хүргэнэ. Бүгд эх сурвалжийн холбоостой.
Юу ирэх вэ?
Өглөө, оройн тойм
12 цагийн хамгийн чухал мэдээ, яагаад чухал вэ гэдэгтэй нь. Өдөрт 2 удаа.
Чухал мэдээ
Өндөр ач холбогдолтой мэдээ гармагц: 2 мөр товч, ₮ дүн, хүн бүрт хуваавал хэд болох.
Өдрийн асуулт
Мэдээний гарчигт гарсан бодит тоогоор "хэдэн ₮ вэ?" poll. Хариулт нь spoiler дотор, эх мэдээтэй.
7 хоногийн ТОП
Даваа гариг бүр: хамгийн том дүн, хамгийн их ярьсан сэдэв, шинэ хууль, нийт тоо.
Өөрийн server-т мэдээ авах (Follow)
Server-ийн админ бол бот суулгах шаардлагагүй: манай сувгийг дагахад мэдээ таны сонгосон сувагт өөрөө орж ирнэ.
- 1. Манай server-т нэгдээд #мэдээ сувгийг нээнэ.
- 2. Сувгийн дээд хэсгийн Follow товчийг дарна.
- 3. Өөрийн server, сувгаа сонгоод Follow дарна. Боллоо 🎉
Командууд
/toimСүүлийн тойм: 5 гол мэдээ, холбоостой.
/haih ug: төсөвТөрийн мэдээнээс хайна. Кириллээр бичвэл илүү сайн олно.
/aimag ner: ХовдАймаг, дүүргийн сүүлийн мэдээ. Нэрээ бичиж эхлэхэд өөрөө нөхнө.
Түгээмэл асуулт
- Үнэгүй юу?
- Тийм, бүрэн үнэгүй, сурталчилгаагүй.
- Бот миний мессежийг уншдаг уу?
- Үгүй. Бот зөвхөн манай сувагт нийтэлж, та командыг дуудахад л хариулна. Командад бичсэн үгийг бид хадгалдаггүй.
- Хүмүүсийг @everyone гэж дууддаг уу?
- Хэзээ ч үгүй: ботын мессеж хэнийг ч tag хийдэггүй.
- Мэдээ хаанаас ирдэг вэ?
- Зөвхөн төрийн албан ёсны 90 гаруй сайтаас. Товчлолыг AI бичдэг тул мэдээ бүр эх сайтын холбоостой, эрсдэлийн оноо нь «AI-ийн үнэлгээ, буруутгал биш».
Бусад сувгууд: Facebook, Instagram, Threads, push мэдэгдэл. Өдрийн тоймыг сайтаас ч уншиж болно: Онцлох тойм →