УИХ 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ
Эх гарчигХамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Бүх иргэд
- Юу өөрчлөгдөх
- 2027 оны улсын төсвийн ерөнхий чиглэл, зарцуулалт тодорхойлогдоно
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн хороод 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ.
- Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
- Эдгээр төслүүдийг чуулганы илтгэхээр шийдвэрлэжээ.
Нэр томьёо
Нэгдсэн хуралдаан
УИХ-ын бүх гишүүний хуралдаан: хуулийг эцэслэн баталдаг шат.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026.11.04
- 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл
- 2028-2029 оны төсвийн төсөөлөл
- Төсвийн тогтвортой байдлын тухай хууль
- 53.6 хувийн ирц (30 гишүүн)
- УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Бидний уншдаг 3 хэвлэлд (ikon.mn, news.mn, sonin.mn) энэ мэдээтэй ижил гарчиг олдсонгүй. Төрийн шийдвэр хэвлэлээр дамжаагүй байж болно, эсвэл өөр үгээр бичигдсэн байж болно.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Ангилал: Байнгын хороо
Холбогдох гишүүд: Батжаргал Заяабал, Нанзад Наранбаатар
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.04/ хамтран хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ.
Байнгын хороодын хамтарсан хуралдаанд 56 гишүүнээс УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, М.Бадамсүрэн, Л.Энх-Амгалан, Г.Лувсанжамц, Р.Батболд, Ч.Анар, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Ж.Золжаргал, Ч.Номин, А.Ундраа, Д.Батбаяр, Д.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ш.Бямбасүрэн, Б.Түвшин, Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Б.Заяабал, Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Б.Мөнхсоёл, О.Батнайрамдал, Г.Очирбат, Н.Алтанхуяг, Ц.Даваасүрэн, Р.Сэддорж, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг нар хүрэлцэн ирж, 13 цаг 40 минутад 53.6 хувийн ирц бүрдсэнээр хуралдаж эхэлсэн.
Хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороод эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл, танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэхээр тогтов. Илтгэгчээр УИХ-ын гишүүн О.Батнайрамдлыг томиллоо.
Үргэлжлүүлэн Засгийн газраас мөн өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, танилцуулгыг нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн илтгэхээр шийдвэрлэснээр хамтарсан хуралдаан өндөрлөсөн юм.
Энэ өдрийн хамтарсан хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар даргалав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.