Ачааны цахилгаан машин нэвтэрснээр тээврийн үнэ 40% буурах боломжтой боллоо
Эх гарчиг“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд Монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Ачаа тээвэрлэгчид болон импортын бараа бүтээгдэхүүн хэрэглэгчид
- Юу өөрчлөгдөх
- Тээврийн зардал буурч, түлшний импортын хараат байдал багасна
- Хэзээнээс
- 2027-2030 он
AI хураангуйNVIDIA NIM · gemma-4-31b-it
- Замын-Үүдийн “Гэгээн” станцад ачааны машин цэнэглэх эхлэл тавигдлаа.
- Хувийн хэвшил 2030 он гэхэд 7 ногоон өртөө байгуулж, 200 цахилгаан ачааны машин нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
- Энэхүү шилжилт нь түлшний импортын зардлыг бууруулж, тээврийн зардлыг 40 хувь хүртэл хямдруулах боломжтой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026.11.07 - Ачааны автомашин цэнэглэх эхлэл тавигдсан огноо
- 2 тэрбум ам.доллар - Монгол Улсын жилийн дизель түлшний импортын дүн
- 600 сая ам.доллар - Ачаа тээврийн дизель түлшний жилийн зардал
- 74 сая литр - Хүнд даацын ачаа тээврийн жилийн дизель түлшний хэрэглээ
- 6.4 сая доллар - 200 цахилгаан автомашин нэвтрүүлснээр хэмнэх түлшний дүн
- 40 хувь - Импортын тээврийн үнэ буурах боломжит хувь
- 2027-2030 он - Төслийг хэрэгжүүлэх хугацаа
- 1.2 тэрбум ам.доллар - Уул уурхайн хүнд машин механизмын түлшний жилийн зардал
- 2026.04.29 - “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” “Ногоон тогтоол” баталсан огноо
- 130 түргэн цэнэглэгч - Сүүлийн 6 сарын хугацаанд УБ болон 10 аймагт суурилуулсан тоо
Пи-ар, үнэлэмж
Ерөнхий сайд төслийг "шинэ эдийн засгийн суурь", "эрүүл хөрс" гэх мэт хэтрүүлсэн магтаал ашигласан байна.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 7-нд нийтлэгдсэн
Дорноговь аймгийн Замын-Үүдийн “Гэгээн” нарны цахилгаан станцад түшиглэн Монголд анх удаа ачааны автомашин цэнэглэх эхлэл тавигдлаа. “Монложистикс групп” энэ оны наймдугаар сард Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлд хүнд даацын бүрэн цахилгаан автомашины туршилтын тээврийг амжилттай зохион байгуулсан. Энэхүү туршилтаа тээврийн үйлчилгээнд шилжүүлэх дэд бүтцийн эхлэлийг өнөөдөр /2026.11.07/ тавьж байна. Тус төслийг “Монложистикс групп”, “Эм эм эс инженеринг” ХХК, CU хамтран хэрэгжүүлж буй юм.
Ерөнхий сайд Н.Учрал "Ногоон шилжилт бол шинэ эдийн засгийн суурь, шинэ хөгжлийн шинэ эриний эрүүл хөрс юм" гэдийг тэмдэглээд гадагш урсгадаг зардлаа эх орондоо үлдээх боломжийг нэвтрүүлж буй инженерүүд, нийт ажилтнуудад нь баяр хүргэж, амжилт хүслээ. Ногоон өртөө байгуулах, эрчим хүч үйлдвэрлэлээ өргөтгөх санаачилгыг Засгийн газар бүрэн дэмжихээ илэрхийлээд ногоон өртөө байгуулахад зөвшөөрөл олгох ажлыг шуурхайлах, давхардсан олон шаардлага, гох дэгээ, хүнд суртлаар боломжийг чөдөрлөх ёсгүйг анхааруулав. Ногоон өртөөд дээр нэмж боомтын гарц, тэр тусмаа цахилгаан автомашины ногоон гарц нээх талаар судалж, дэмжиж ажиллахыг Зам, тээврийн яам, Чөлөөт бүсийн удирдлагад үүрэг болгов.
Монгол Улс жилд хоёр тэрбум ам.долларын дизель түлш импортолдог. Зөвхөн ачаа тээврийн дизель түлшинд жил бүр 600 сая ам.доллар зарцуулдаг. Ачааны цахилгаан машины анхны худалдан авалтын үнийн зөрүү хоёр жилийн дотор нөхөгдөх боломжтой гэсэн тооцоо бий. Тээврийг цахилгаанжуулж, цэнэглэх дэд бүтцийг өргөжүүлэх нь түлшний үнийн өсөлт, нийлүүлэлтийн тасалдлаас хамаарах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
Хувийн хэвшлийн компаниуд Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн зам дагуу долоон ногоон өртөө байгуулж, ачааны 200 цахилгаан автомашин нэвтрүүлэх зорилготой байна. Эдгээр өртөөнд нарны цахилгаан станц, эрчим хүч хуримтлуурын систем, түргэн цэнэглэгчүүд, 24/7 хоолны газар, амрах цэг, ая тухтай дэлгүүр, кофе шоп зэргийг байгуулна. Төслийг 2027-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн үр дүнд импортын эрчим хүчний хараат байдал буурна. Хуримтлуулсан сэргээгдэх эрчим хүчээ оргил ачааллын үед ашигласнаар сүлжээний тогтвортой байдал дээшилнэ. Манай улсын хүнд даацын ачаа тээвэр жилд 74 сая литр дизель түлш хэрэглэдэг. Замын-Үүд-Улаанбаатарын чиглэлд тээвэр хийх 200 цахилгаан автомашин 6.4 сая долларын түлш хэмнэнэ. Импортын тээврийн үнэ 40 хувь хүртэл буурах боломжтой. Орон нутагт түр болон байнгын 100 гаруй ажлын байр бий болно гэж төлөвлөжээ.
Цаашид уул уурхайн салбарын ногоон шилжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Хүнд машин механизмын дизель түлшинд жилд 1.2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Хамгийн том 6-7 уурхайг цэвэр технологид шилжүүлэх нь салбарын түлшний хэрэглээг бууруулах томоохон боломж юм. “Оюу толгой” цахилгаан машиныг туршиж, МАК компани уурхайнхаа эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрээр хангах ажлыг хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай” “Ногоон тогтоол” баталсан. Анхны “Ногоон өртөө” 2026 оны зургаадугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр суманд байгуулагдсан. Үүнээс хойш зургаан сарын хугацаанд Улаанбаатар хот, 10 аймагт 130 түргэн цэнэглэгч ашиглалтад оржээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.