Польшийн туршлагаар Монголын уул уурхайн орлогоо ил тод зарцуулах зөвлөмж гарлаа
Эх гарчиг“Польш улсын хөгжлийн загвар” судалгааны тайлан
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Засгийн газрын судлаач Х.Сэлэнгэ Польшийн хөгжлийн туршлагыг Монголд хэрхэн ашиглах талаар тайлан гаргалаа.
- Польш 1990 оноос хойш ЕХ-ны дунджийн 43.7%-аас 81.1%-д хүргэж, 67 тэрбум евро гадаад тусламжийг үр дүнтэй зарцуулсан байна.
- Монголд уул уурхайн орлогоо ил тод, шалгууртай зарцуулах институцийн механизмыг бэхжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж дэвшүүллээ.
Нэр томьёо
ДНБ
Дотоодын нийт бүтээгдэхүүн: улсад нэг жилд үйлдвэрлэсэн бүх бараа, үйлчилгээний үнэ.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 67 тэрбум евро
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Польш 1995–2025 онд нэг хүнд ногдох ДНБ-ээ (PPS) ЕХ-ны дунджийн 43.7 хувиас 81.1 хувьд хүргэсэн.
- Польш 2007–2013 онд ЕХ-ны сангаас 67 тэрбум евро авсан.
- Польшийн хөрөнгө оруулалтаар 1,900 км шинэ авто зам, 151,789 ажлын байр бий болсон.
- Польшийн өрхийн дундаж орлого ЕХ-ны дунджийн 57.6 хувиас (2011) 84.3 хувь (2025) болж өссөн.
- Польшийн ажилгүйдэл 3.1 хувь хүртэл буурсан.
- Монголын экспортын 95 орчим хувь уул уурхайгаас хамааралтай.
- Монголын дэд бүтцийн хүртээмж, чанар ижил хэмжээний хөрөнгө оруулалттай орнуудаас 41 хувиар доогуур байна.
- Судлаач: Х.Сэлэнгэ
- Огноо: 2026-11-06
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 6-нд нийтлэгдсэн
“Польш улсын хөгжлийн загвар” судалгааны тайланЭрчимт хөгжлийн бодлого, судалгааны албаны судлаач Х.СЭЛЭНГЭСудалгааны хураангуй: Польш, Монгол хоёр улс 1990 онд нэг зэрэг зах зээлд шилжсэн боловч өдгөө улс төр, эдийн засгийн хөгжлийн хувьд багагүй ялгаатай болсон байна. Энэхүү хөгжлийн ялгаа зөрүүг тайлбарлах, авах бодлогын туршлага, сургамжийг гаргах зорилгоор уг судалгааны тайланг боловсруулав. Польш улсын 1990 оноос хойш хэрэгжүүлсэн хөгжлийн бодлого, институцийн шинэчлэл, эдийн засгийн интеграц, дотоодын шингээх чадварын харилцан үйлчлэлээр гүйцэн хөгжих үйл явцийг амжилттай хэрэгжүүлснийг шинжилсэн болно. Судалгаанд түүхэн-институцийн шинжилгээ, урт хугацааны статистик чиг хандлагын шинжилгээ болон Төв, Зүүн Европын зургаан оронтой хийсэн харьцуулалтыг хослуулан дүн шинжилгээг ашиглав. Судалгааны үр дүнг товч дүгнэхэд Польш 1995–2025 онд нэг хүнд ногдох ДНБ-ээ (PPS) Европын холбооны дунджийн 43.7 хувиас 81.1 хувьд хүргэж, ЕХ-той хөгжлийн зөрүүгээ 56.3 нэгж хувиас 18.9 нэгж хувь болгон бууруулсан байна[1]. Литва, Рум зэрэг орнууд Польшоос хурдан ойртсон хэдий ч Польш гучин жилийн хугацаанд оргил түвшнээсээ хамгийн ихдээ 1.8 нэгж хувиар ухарсан нь бусад харьцуулсан орнуудаас хамгийн бага үзүүлэлт юм. Мөн хугацаанд Литва 6.8, Словак 8.4, Болгар 15.6 нэгж хувиар ухарсан байна.Энэхүү тогтвортой байдал нь үе шат бүрийн бодлого дараагийн шатныхаа суурийг амжилттай бүрдүүлж ирсэнтэй холбоотой. 1990 оноос “Бальцеровичийн хөтөлбөр” хэрэгжүүлснээр жилийн дундаж инфляцыг 585.8 хувиас 1994 онд 32.2 хувь хүртэл бууруулж, хувийн хэвшлийн тэлэлтийн суурийг тавьсан. Улмаар ДХБ, ЭЗХАХБ, ЕХ-ны гишүүнчлэл нь засгийн газар солигдсон ч шинэчлэлийг ухраагүй байх институцийн чухал баталгаа болсон ажээ[2]. Эцсийн үр дүнг гадаад нөөцийн хэмжээ бус, түүнийг шингээх чадвар тодорхойлсон байна. Тухайлбал, Польш 2007–2013 онд ЕХ-ны нэгдмэл байдлын сангаас авсан 67 тэрбум еврог олон жилийн хөтөлбөр, шалгуурт суурилсан төслийн сонголт, хяналтын тогтолцоогоор дамжуулан 1,900 км шинэ авто зам, 151,789 ажлын байр зэрэг хөгжлийн голлох салбарт татаж чаджээ[3]. Тэрчлэн урт хугацаанд эдийн засгийн үр өгөөж өрхөд бодитоор хүрч, өрхийн дундаж орлого ЕХ-ны дунджийн 57.6 хувиас (2011) 84.3 хувь (2025) болж, ажилгүйдэл 3.1 хувь хүртэл буурчээ. Польш инновацын үзүүлэлтээр ЕХ-ны 27 гишүүн орноос 23-т жагсаж, экспорт дахь гадаадын нэмүү өртгийн хувь 28.9 хувь байгаа нь цаашдын өсөлт дотоодын технологийн чадвараас хамаарах болсныг нотолж байна.Монгол Улсын хувьд уул уурхайн орлого нь Польшийн ЕХ-ны сантай дүйцэх хөгжлийн гол эх үүсвэр юм. Ялгаа нь ЕХ-ны сан гаднаас тогтоосон дүрэм, хяналттай хамт хэрэгждэг бол уул уурхайн орлогын хувьд санхүүгийн сахилга батыг өөрийн нөхцөл, онцлогт тулгуурлан бүрдүүлэх шаардлагатай байна. Одоогоор Монголын экспортын 95 орчим хувь уул уурхайгаас хамааралтай [5] бөгөөд улсын хөрөнгө оруулалтаар байгуулж буй дэд бүтцийн хүртээмж, чанар нь ижил хэмжээний хөрөнгө оруулалттай орнуудынхаас 41 хувиар доогуур байна[4]. Польшийн туршлагыг Монголд шууд хуулбарлах боломжгүй ч бий болсон нөөц боломжийг сахилга баттай зарцуулж, үр дүнг нь хэмждэг, хянадаг институцийн механизмыг бэхжүүлэх нь Монгол Улсад нэвтрүүлэх чухал сургамж гэж хэлж болно. Үүний үндсэн дээр дараах бодлогын зөвлөмжийг дэвшүүлж байна. Үүнд: - Хөгжлийн сангийн хөрөнгийг ил тод, шалгууртай хуваарилах; бусад арга хэмжээний урьдчилсан нөхцөл болох төсвийн дүрмийг улс төрийн мөчлөгөөс хамгаалах; - Аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх; - Уурхайн худалдан авалтыг Монголд бий болсон нэмүү өртгөөр хэмжиж, дотоодын нийлүүлэгчийг хөгжүүлэх; - Салбарын ур чадварын зөвлөл байгуулж, сургалтыг ажил олгогчийн хэрэгцээтэй уялдуулах; - ЕХ-ны GSP+ болон Монгол–Польшийн түншлэлийг ноолуурын экспортыг тэлэхэд ашиглах зэрэг чиглэлийг төрийн бодлогод анхаарч ажиллах шаардлагатай байна.Түлхүүр үгс: Польшийн хөгжлийн загвар, гүйцэн хөгжих, институцийн шинэчлэл, гадаад зангуу, шингээх чадвар, ЕХ-той хөгжлийн зөрүү, Монгол УлсАшигласан гол эх сурвалж[1] Eurostat. (2026b). GDP per capita in PPS, EU27 = 100 (nama_10_pc) [Dataset]. https://ec.europa.eu/eurostat/databrowser/view/nama_10_pc/default/table[2] World Bank. (2017). Lessons from Poland, insights for Poland: A sustainable and inclusive transition to high income status. https://openknowledge.worldbank.org/handle/10986/28960[3] European Commission. (2019, March 6). Poland made the most of cohesion policy funds in 2007–13. https://ec.europa.eu/regional_policy/en/newsroom/news/2019/03/03-06-2019-poland-made-the-most-of-cohesion-policy-funds-in-2007-13[4] IMF. (2024). Mongolia: Public investment management assessment update (HLS/24/14). https://infrastructuregovern.imf.org/content/dam/PIMA/Countries/Mongolia/Documents/MongoliaPIMAUpdate_HLS.PDF[5] World Bank. (2026a). Macro poverty outlook: Mongolia (April 2026). https://documents1.worldbank.org/curated/en/099520408062613469/pdf/Bulk89055f5f-5673-47b0-9b17-56022cd62fcb.pdf
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.