УИХ: Залуучуудын хууль болон 2027 оны төсвийн арга хэмжээг хэлэлцлээ
Эх гарчигУлсын Их Хурал: Энэ долоо хоногт /2026.11.09-13/
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Залуучууд
- Юу өөрчлөгдөх
- Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих хууль батлагдвал тэдний эрх, боломж нэмэгдэнэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- УИХ-ын гишүүд түүхэн ойн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Чингис хааны ойг тэмдэглэлээ.
- Залуучуудын хөгжлийг дэмжих хууль болон 2027 оны төсвийн арга хэмжээний тухай төслүүдийг хэлэлцэв.
- Хүний эрх, санхүүгийн зохицуулалт болон улсын нөөцийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026.11.09-13: УИХ-ын долоо хоногийн үйл ажиллагаа
- Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой
- Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой
- Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих тухай хуулийн төсөл
- Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл
- Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг
- Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний бүртгэл
- Улсын нөөцийн тухай хууль
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
Ангилал: УИХ - Энэ долоо хоногт
ДАВАА 2026.11.09
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно. (дэлгэрэнгүй)
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Төрийн ордонд эхэллээ. (дэлгэрэнгүй)
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг. (дэлгэрэнгүй)
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж буй “Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, түүхийн шинжлэх ухааны доктор, (Sc.D), профессор Н.Ням-Осор "Чингис хааны Их Засаг хуулийн үзэл санаа өнөөгийн нийгмийн амьдралд хэрхэн үйлчилж байна вэ?”, Монгол Улсын Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, академич С.Нарангэрэл “Их Засаг (Yasag) – ертөнцийн мөнхийн хууль” сэдвээр тус тус илтгэл тавилаа. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын Соёл, спорт, залуучуудын дэд хороо хуралдан Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих тухай хуулийн төслийн талаар хэлэлцэв.(дэлгэрэнгүй)
Их Засаг хуулийн түүхэн өв, хууль засаглах ёсны үнэт зүйл, орчин үеийн эрх зүйн хөгжилд үзүүлж буй ач холбогдлыг хэлэлцсэн "Их Засаг ба Хууль засаглахуй" эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Лүндээжанцан ““Их засаг” ба Монголын эзэнт гүрний эрх зүйн универсализм: 13 дугаар зууны эрх зүйн сэтгэлгээ, олон улсын дэг журам”, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж “Тогоон Төмөр хааны хуулийн бичиг (Жижэн тяогэ)”-ийн үнэ цэн, ач холбогдол” сэдвээр илтгэл тавьж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор(Ph.D), профессор Л.Өлзийсайхан хааж үг хэлэв. (дэлгэрэнгүй)
МЯГМАР 2026.11.10
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. (дэлгэрэнгүй)
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтлэв. (дэлгэрэнгүй)
Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Төрийн ордны “Их Хуралдай” танхимд боллоо. (дэлгэрэнгүй)
ЛХАГВА ГАРАГ 2026.11.11
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар хууль зүйн зөвлөмж болон “Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцсэн. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан НҮБ-ын Хүн амын сан (UNFPA)-гийн Монгол Улс болон БНХАУ-ыг хариуцсан захирал, хатагтай Надиа Рашийдийг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын Тамгын газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сан (UNFPA), Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКA), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP)-тэй хамтран “Залуучуудын парламент” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зохион байгуулагч, хамтран ажиллагч талуудын уулзалтыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан удирдан явуулав. (дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжлээ. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжив.(дэлгэрэнгүй)
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуралдан таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, найдвартай ажиллагааны талаар Эрчим хүчний сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцсэн. Мөн “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталсан. (дэлгэрэнгүй)
ПҮРЭВ ГАРАГ 2026.11.12
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. (дэлгэрэнгүйг)
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо хуралдаж, тус Байнгын хорооноос Засгийн газар, яам, агентлагт шийдвэрлүүлэхээр илгээсэн иргэд, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээллийг сонсож, хэлэлцсэн. (дэлгэрэнгүйг)
Монгол Улсын Их Хурлын чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын нөөцийн тухай болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгүүдийг явуулав. (дэлгэрэнгүйг)
БААСАН 2026.11.13
Монгол Улсын Их Хурлын дарга Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. (дэлгэрэнгүйг)
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы Баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 10 асуудал хэлэлцэж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн таван хууль, хоёр тогтоолын төслийг хэлэлцэж, эцэслэн батлав. (дэлгэрэнгүйг)
Хүний эрхийн дэд хорооноос “Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. (дэлгэрэнгүйг)
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы Баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг баталж, Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн. Мөн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайханаас ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцсэн. (дэлгэрэнгүйг)
Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газар
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.