УИХ-ын 31 гишүүний төсвийн төслийг буцаасан, мэргэжлийн холбооны бүртгэлийн журам шинэчлэгдлээ
Эх гарчиг“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- УИХ-ын 31 гишүүн өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хэлэлцэхгүйгээр буцаасан байна.
- Засгийн газар мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх шинэ журмыг баталсан.
- Мөн Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах аргачлалыг шинэчлэн баталжээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 09 дүгээр сарын 29-нд хуулийн төсөл өргөн мэдүүлсэн
- УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын 31 гишүүн хууль санаачилсан
- Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаасан
- Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журам баталсан
- Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах аргачлал баталсан
- Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу аргачлал хэрэгжинэ
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 13-нд нийтлэгдсэн
Ангилал: “ТМ“ эмхэтгэлийн тойм
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоол болон “Журам батлах тухай”, “Аргачлал баталж, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэнтэй тус тус дэлгэрэнгүй танилцах боломжтой. Тухайлбал, “Хуулийн төсөл буцаах тухай” тогтоолоор УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нарын 31 гишүүнээс 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасан байна.
Түүнчлэн “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журам”-ыг баталсан бөгөөд тус журмын зорилго нь Мэргэжлийн нэгдсэн холбоог шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой харилцааг зохицуулахад орших юм. Харин “Аргачлал баталж, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хавсралтаар “Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах аргачлал”-ыг баталжээ. Энэхүү аргачлалын зорилго нь Засгийн газрын шийдвэрийн төслийг боловсруулахад баримтлах арга зүй, төсөлд тавигдах шаардлагыг тодорхойлж, Засгийн газрын хуралдааны шийдвэр ил тод, хууль зүйн үндэслэлтэй, үр дүнтэй, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт заасан зорилго, зорилтыг хангахад чиглэсэн, хэрэгжих боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэхэд орших ба тус аргачлалыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын тогтоолын төсөл, Ерөнхий сайдын захирамжийн төслийг боловсруулахад баримтлах ажээ хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.