Газар зохион байгуулалтын газрын 64 албан тушаалын тодорхойлолт батлагдлаа
Эх гарчигАлбан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олголоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын ажилтан
- Юу өөрчлөгдөх
- Орон тоог 9 хувиар хасах шийдвэрийн дагуу 64 албан тушаалын тодорхойлолт батлагдаж, сумын, аймгийн газрын мэргэжлийн индексүүд нэмэгдлээ.
- Хэзээнээс
- 2026 оны 11-р сарын 11
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Төрийн албаны зөвлөл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 64 албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрөл олголоо.
- Энэ нь улсын хэмжээнд төрийн байгууллагуудын орон тоог 9 хувиар хасах шийдвэрийн дагуу хийгдсэн бүтцийн шинэчлэл юм.
- Сумын, аймгийн газрын мэргэжлийн индексүүдийг нэмж, сул орон тооны сонгон шалгаруулалтад оролцох эрхийг тодорхойлсон.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11-р сарын 11-нд Төрийн албаны зөвлөлийн 39 дүгээр хуралдаан боллоо.
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдах 11, гүйцэтгэх 53 албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олголоо.
- Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн байгууллагуудын орон тоог 9 хувиар хасах зохицуулалт хэрэгжиж байна.
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 206 дугаар захирамжаар газрын зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсан.
- Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга, сумын Газрын даамлын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэв.
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
🇲🇳 Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 39 дүгээр хуралдаан өнөөдөр /2026.11.11/ зохион байгуулагдлаа.
Тус хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын удирдах 11, гүйцэтгэх 53 албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олголоо.
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр улсын хэмжээнд төрийн байгууллагуудын орон тоог 9 хувиар хасах зохицуулалт хэрэгжсэнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 14.2.12 дахь заалтын хүрээнд байгууллагууд чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг оновчтой болгох, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 206 дугаар захирамжаар “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц” батлагдсан.
Энэ хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын зохион байгуулалтын нэгж, орон тооны хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан ажлын байрны шинжилгээ хийж, зохион байгуулалтын нэгж дэх албан тушаал, ажлын байрыг тодорхойлж, албан тушаалын тодорхойлолтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, батлах зөвшөөрөл авлаа.
Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга, сумын Газрын даамлын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, мэргэжил хэсэгт зарим шаардлагатай мэргэжлийн индексүүдийг нэмж тусган шийдвэрлүүллээ.
Ингэснээр салбарын мэргэжилтнүүдийг шатлан дэвших боломжийг бүрдүүлж, зарим орон нутаг дахь нөхөгдөхгүй байгаа шаардлагатай сул орон тооны сонгон шалгаруулалтад зохих мэргэжилтэй иргэдийг өрсөлдөх эрхийг хангаж өглөө.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.