УИХ-ын гишүүн Э.Одбаяр: даргын намын гишүүнчлэл түдгэлзэх, асрах үйлчилгээний шинэ хууль санаачлаа
Эх гарчигУИХ-ын гишүүн Э.Одбаярын ажлын тайлан
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Юу өөрчлөгдөх
- УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс түдгэлзэх, асрах үйлчилгээг бие даасан эрхэд суурилсан мэргэжлийн салбар болгох, үндэсний баяр наадмад түүхэн ой нэмэх, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа шинэчлэгдэнэ
- Юу хийх
- Хуулийн төслүүдийн тухай мэдээлэл дагаж, үнэлгээ, санал хүсэлт илрүүлэх
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- УИХ-ын гишүүн Э.Одбаяр 2024-2026 оны ажлын тайланг нийтэлсэн.
- Засгийн газрын хяналт, үнэлгээний систем (DME)-ийг олон улсын түвшинд нэвтрүүлж, Азийн анхны үнэлгээний чадавхын индексийг байна.
- УИХ-ын даргын намын гишүүнчлэл түдгэлзэх, асрах үйлчилгээний анхны бие даасан хууль, Үндсэн хуулийн цэцийн хууль шинэчлэх тухай 4 санаачилж байна.\n- Засгийн газрын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхийг олон улсын стандартаар батлаж, гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчин сайжируулах зорилгоор ажиллаж байна.\n- УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс түдгэлзэх, асрах үйлчилгээг эрхэд суурилсан мэргэжлийн салбар болгох, үндэсний баяр наадмад түүхэн ойг нэмэх хуулийн төслүүд хэлэлцүүлж байна.\n- Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчлэл хийх төслийг өргөн мэдүүлсэн.\n-
Нэр томьёо
Тогтоол
УИХ, Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг олон гишүүнтэй байгууллагын гаргасан шийдвэр.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Э.Одбаяр: 2024-2025 онд Монгол Улсын сайд, Хяналт-үнэлгээний Үндэсний хорооны дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
- Э.Одбаяр: 2025-2026 онд Төрийн байгуулалтын, Эдийн засгийн байнгын хороо, Аялал жуулчлалын дэд хорооны гишүүн
- Монгол-Герман, Монгол-Сингапур, Монгол-Япон, Монгол-АНЭ, Монгол-Мексик парламентын бүлгэмийн гишүүн
- Засгийн газрын 2024-2028 оны хөтөлбөрт DME (Design, Monitoring and Evaluation) систем нэвтрүүлэх зорилт
- Германы DEval, Монголын үнэлгээний холбоо хамтран "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг Азийн анх удаа тогтоосон
- УИХ-ын даргын намын гишүүнчлэлээс түдгэлзэх тухай хуулийн төсөл (Ардчилсан намын гишүүд хамт санаачилсан)
- Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл (асрах үйлчилгээг бие даасан хуулиар зохицуулах)
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд Тулгар төр (Хүннү), 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалын ойг нэмэх өөрчлөлт
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөл
Пи-ар, үнэлэмж
Амжилт, шинэ шат, түүхэн ач холбогдолтой, эхлэл тавигдсан гэх мэт магтаалын хэллэг ашиглан өөрийн үйл ажиллагааг өргөн дүрсэлсэн. Хуулийн төслүүдийн итгэлцэхүйц, хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, давуу талын зөвхөн талаар яриулсан.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
Ангилал: Улсын Их Хурлын гишүүд
Холбогдох гишүүд: Эрдэнэбилэг Одбаяр
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр 2024-2025 онд ажиллав.
Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аялал жуулчлалын дэд хороонд 2025-2026 онд харьяалагдан ажиллаж байна.
Монгол-Германы парламентын бүлгэм, Монгол-Сингапурын парламентын бүлгэм, Монгол-Японы парламентын бүлгэм, Монгол-Арабын Нэгдсэн Эмиратын парламентийн бүлгэм, Монгол-Мексикийн парламентын бүлгэмийн гишүүнээр ажиллаж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаар Засгийн газрын шийдвэр, хөгжлийн бодлогын баримт бичиг болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллав.
Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээг сайжруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд DME (Design, Monitoring and Evaluation) үнэлгээг олон улсын түвшинд шинэ шатанд гаргаж ажиллалаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Германы Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), Монголын үнэлгээний холбоотой хамтран "Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс"-ийг Ази тивээс анх удаа тогтоолгосон. Монгол Улс энэ индексийг Ази тивээс анх удаа тогтоолгосноор үнэлгээний чадавхын суурь түвшингээ тодорхойлж, олон улсын арга зүйг нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх боломж бүрдсэн юм. Үнэлгээний тогтолцоо бэхжсэнээр бодлогын үр дүн сайжирч, гадаад хамтын ажиллагаа өргөжиж, хөрөнгө оруулалтын орчин таатай болох эхлэл тавигдсан.
ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд дараах хуулийн төслүүдийг УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран санаачилж УИХ-аар хэлэлцүүлсэн. Үүнд:
Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх эрх зүйн орчныг сайжруулав
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.
Улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэх ойн жагсаалтад Тулгар төр (Хүннү) байгуулагдсаны ой, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, 1990 оны Ардчилсан хувьсгалын ойг нэмэхээр өөрчлөлт оруулсан. Ингэснээр наадам төрт ёс, түүхийн залгамж чанарыг бүрэн илэрхийлж, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх түүхэн ач холбогдолтой болсон.
УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс түдгэлзэх хуулийн өөрчлөлт шаардлагатай
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив.УИХ-ын дарга нь аль нэг намын эрх ашгийг хамгаалагч биш, олон намын төлөөлөл бүхий парламентын төвийг сахисан удирдагч байх ёстой. Ийм учраас УИХ-ын даргын давхар ажил эрхлэх хязгаарлалтыг тодорхой болгож, хурлыг төвийг сахисан байдлаар удирдах нөхцөл бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн хамт санаачлан өргөн барьсан. Хуулийн төсөл батлагдвал УИХ-ын дарга нь сонгогдсон өдрөөсөө эхлэн улс төрийн намын гишүүнчлэлээ түдгэлзүүлж, аль нэг намын дотоод өрсөлдөөн, эрх ашигт татагдан орохгүйгээр төвийг сахин ажиллах боломж бүрдэх юм. Түүнчлэн УИХ-аас байгуулах аливаа түр хороодын тоог хязгаарласан заалтыг хүчингүй болгосноор парламентын хяналт тавих эрх бүрэн утгаараа хэрэгжиж, цөөнхийн эрх баталгаажих юм.
Асрах үйлчилгээг анх удаа бие даасан хуулиар зохицуулна
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн барив. Энэхүү хуулийн төслийн гол үзэл санаа нь асрах үйлчилгээг нийгмийн халамж, туслах хэлбэрээс салгаж, хүний эрхэд суурилсан, бие даасан, мэргэжлийн салбар болгон хөгжүүлэхэд чиглэсэн юм. Асрах үйлчилгээг анх удаа бие даасан хуулиар зохицуулж, "тэтгэмж, халамж" гэж харахаас илүүтэй, бусдын тусламж шаардлагатай иргэдийн амьдралын чанар, нэр төрийг хамгаалсан бие даасан тогтолцоо болгох зорилготой.
“Үндсэн хуулийн гомдол"-ын институтийн шинэчлэл хийнэ
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төслийг өргөн мэдүүлэв.
Өмнө нь иргэд Цэцэд зөвхөн "мэдээлэл" гаргах хэлбэрээр ханддаг байсан бөгөөд энэ нь ихэвчлэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ерөнхий байдлаар хянахад хязгаарлагддаг байв. Түүнчлэн, төрийн байгууллага, шүүхийн тодорхой шийдвэрээс болж иргэний үндсэн эрх шууд зөрчигдсөн тохиолдолд түүнийг хамгаалах эрх зүйн боломж явцуу байсан. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд нь Монголын шүүх, эрх зүйн тогтолцоонд "Үндсэн хуулийн гомдол"-ын институтийг жинхэнэ утгаар нь нутагшуулах түүхэн шинэчлэл болно гэж үзсэн.
Малчин гэр бүлийн амьдралд нийцсэн хуулийн өөрчлөлт чухал байна
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гол үзэл санаа нь малчин өрхийн амьдралын хэв маягийг хамгаалах, гэр бүл салалт, нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулах, залуу малчдын залгамж халааг хадгалахын зэрэгцээ хүүхдийн сурч боловсрох эрхийг уян хатан хэлбэрээр хангах явдал юм. Малчин өрхийн хүүхдийг эцэг, эхийнх нь хүсэлтэд үндэслэн 8 настайд нь сургуульд элсүүлэх сонголтыг хуульчилж байна. Одоогийн тогтолцоогоор 6 настай хүүхдээ сургуульд сургахын тулд ээж нь дагаж сумын төв рүү явж, аав нь хөдөө мал дээрээ үлддэг. Үүний улмаас малчин гэр бүл хоёр хуваагдах, улмаар гэр бүл салах, архидалт, ганцаардал зэрэг нийгмийн олон сөрөг үр дагавар гардаг байдлыг хуулиар шийдвэрлэх юм.
Газар олгох эрхийг орон нутагт шилжүүлэхээр тусгавГазрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Хуулийн төслөөр газар олгох эрхийг орон нутагт шилжүүлж, шат дамжлагыг цөөлөхийг зорьсон. Аймаг, сумд газрын зориулалтыг ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн өөрчлөх эрхтэй болно. Төсөл сонгон шалгаруулалтаар газар олгох хүрээг өргөжүүлж, газрын зориулалтыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоохдоо нийслэлээс шилжин ирсэн, гамшгийн улмаас орон гэргүй болсон, халамж шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дараалал харгалзахгүйгээр газар олгох нөхцлийг бүрдүүлэх юм. Мөн ой, ус, ашигт малтмал, тусгай хамгаалалттай газрын орон зайн мэдээллийг нэгдсэн цахим системд заавал бүртгэнэ.Эдгээр өөрчлөлтийн үр дүнд газар олголт хурдан, чирэгдэлгүй болж, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэн, нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн саармагжих юм. Түүнчлэн газрын давхцал, маргаан буурч, нийслэл болон орон нутгийн хоорондын тэгш бус зохицуулалт арилах боломж бүрдэх билээ.
Газар олголттой холбоотой томоохон шинэчлэл хийнэ
"Хянан шалгах түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төсөл:Улаанбаатар хотод 1992 оноос хойших олгосон газар, тэдгээрийн ашиглалтын байдлыг хянан шалгахаар байгуулах түр хороо нь нийслэлийн түүхэнд байгаагүй том хэмжээний, тогтолцооны шинэчлэл рүү чиглэсэн алхам бөгөөд дараах ач холбогдол, үр дүнг дагуулна.
- Иргэдийн амьдрах орчныг боомилж, нийтийн эзэмшлийн зам талбай, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламжийн зориулалттай газруудыг хэн, ямар шийдвэрээр хувийн компаниудад олгосныг ил тод болгоно.
- Сүүлийн жилүүдэд хотод тохиолдож буй үерийн аюулын гол шалтгаан болох үерийн далан, голын сав газар, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст хууль бусаар олгогдсон газруудыг тогтоож, эрсдэлийг үнэлнэ.
- Ингэснээр үе үеийн хотын дарга нар, газрын албаны удирдлагуудын гаргасан нууц тогтоол, шийдвэрүүд иргэдэд ил тод болно.
- 33 жилийн хугацаан дахь газар олголтын бүх шийдвэрийг архивлан, цахимжуулж, давхцал болон зөрчлийг илрүүлэх нэгдсэн хяналтын суурийг бэлдэнэ.
- Газартай холбоотой шийдвэр гаргадаг албан тушаалтнууд болон бизнесийн бүлэглэлүүдийн хууль бус харилцааг хязгаарлах дохио болно.
АЖЛЫН ХЭСЭГ
Улстөрийн намууд дотоод шинэчлэлээ хариуцлагатай хийх боломж бүрдүүлэвУлс төрийн намын хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллалаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан. Улс төрийн намын тухай хуулийг (шинэчилсэн найруулга) дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий энэхүү ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдааны шат шатны хэлэлцүүлэгт зориулж зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэж оруулсан.Улс төрийн намууд өөрсдийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг шинэ хуульд нийцүүлж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх эцсийн хугацааг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгон сунгаж хуульчилсан. Энэ нь намуудад хуулиа дагаж мөрдөх, дотоод шинэчлэлээ хариуцлагатай хийх боломжийг олгосон гол үр дүн юм.
Бизнесийн орчинд авлигыг хязгаарласан шинэчлэл, зохицуулалт хийв
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн ажлын хэсэгт ажиллалаа.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан эдгээр ажлын хэсгийн гол үр дүн нь Монгол Улсын бизнесийн орчинд үе шаттай шинэчлэл хийж, 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон түүнийг дагасан багц хуулиудыг УИХ-аар эцэслэн батлуулсан явдал юм.
Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль батлагдаж, түүнийг дагалдуулан Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай хууль зэрэг нийт 90 гаруй хуульд нэг дор өөрчлөлт оруулж чадсан.Олон шатны зөвшөөрөл, мэдэгдэл, төрийн албан тушаалтны үзэмжээр шийдэгддэг зохицуулалтуудыг цөөлсөн нь бизнесийн орчин дахь авлигын эрсдэлийг хууль эрх зүйн хувьд хаасан ач холбогдолтой үр дүн болсон гэж дүгнэж байна.
Монгол Улсын Их Хурлын тухай болон холбогдох хуулиудын ажлын хэсэгт ажиллаж байна
УИХ-ын хэд хэдэн гишүүдээс парламентын бүтэц, зохион байгуулалт, чуулганы дэг болон хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах чиглэлээр Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бие даасан олон өөр төслүүдийг өргөн мэдүүлсэн байсан.Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу нэг төрлийн харилцааг зохицуулж буй, ижил зорилготой хуулийн төслүүдийг тус тусад нь хэлэлцэх биш, нэгтгэн нэг системтэйгээр хэлэлцэх хууль зүйн практик байдаг. Иймд эдгээр төслүүдийг дундаас нь зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэж, илүү чанартай хуулийн эхийг боловсруулахын тулд УИХ-ын даргын захирамжаар тусгай ажлын хэсгийг байгуулсан.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллана
Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны гишүүний хүрээнд:
Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хуралдсан.Хуралдаануудаар салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалт, үйлчилгээний чанар, хүний нөөц, хил орчмын аялал жуулчлал, олон улсын хамтын ажиллагаа болон санхүүгийн дэмжлэгтэй холбоотой асуудлуудыг шат дараатай хэлэлцсэн байна. Дэд хороо салбарын эдийн засгийн үр өгөөж, хөгжлийн чиг хандлагыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр цаашдын үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг тодорхойлж, энэ хүрээнд аялал жуулчлалын бодлого, зохицуулалт хариуцсан нэгжийн тайланг сонслоо. Мөн холбогдох байгууллагуудад албан ёсны чиглэл хүргүүлснээр бодлогын хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.