Хангайн бүсийн 200 гаруй төрийн албан хаагч чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдлаа
Эх гарчигТөрийн албан хаагчийн чадавх бэхжүүлэх хангайн бүсийн нэгдсэн уулзалт Архангай аймагт зохион байгуулагдаж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Хангайн бүсийн төрийн албан хаагчид
- Юу өөрчлөгдөх
- Иргэн төвтэй үйлчилгээ үзүүлэх мэдлэг, ур чадвар сайжрах
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Архангай аймагт Хангайн бүсийн 200 гаруй төрийн албан хаагчдыг хамруулсан чадавх бэхжүүлэх уулзалт боллоо.
- Уулзалтын хүрээнд төрийн албанд хүний эрхийг хэрхэн хангах, иргэн төвтэй үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар илтгэл хэлэлцлээ.
- Канад-Монголын МЕРИТ төсөл болон төрийн хэд хэдэн хамтран зохион байгуулжээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-11-12
- Архангай аймаг
- 200 гаруй төрийн албан хаагч
- Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймаг
- Канад-Монголын МЕРИТ төсөл
- Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Жендэрийн Үндэсний хороо, Удирдлагын академи
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Жендэрийн Үндэсний хороо, Удирдлагын академи, Канад-Монголын МЕРИТ төсөл хамтран “Төрийн албан хаагчийн чадавх бэхжүүлэх” үйл ажиллагааг Архангай аймагт зохион байгуулж байна.
Уулзалтыг тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нээж, Каталист Плас байгууллагын Олон улсын Хамтын ажиллагаа хариуцсан захирал Женнифер Адамс цахим мэндчилгээ дэвшүүллээ.
Эхний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга С.Батболд, Засгийн газрын хүний нөөцийн газрын дарга Т.Гантогтох, Төрийн албаны зөвлөлийн Сургалт, судалгааны газрын дарга Д.Баатарсайхан, ТАЗ-ын Ажлын албаны Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга С.Нямбаяр, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Чанар, хяналтын газрын дарга И.Хайратбек, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга А.Адилбиш нар илтгэл хэлэлцүүлж, Мерит төслийн засаглал хариуцсан зөвлөх Р.Алтангэрэл, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга С.Нямбаяр нар хэлэлцүүлгийг чиглүүлэв.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул төрийн алба ба хүний эрх, Комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төрийн албан дахь хүний эрхийн асуудлууд, шийдвэрлэх арга зам гэсэн 4 агуулгын хүрээнд "Төрийн албан дахь хүний эрхийн нөхцөл байдал" сэдвээр илтгэл танилцуулж, панел хэлэлцүүлэгт оролцлоо.
Хангайн бүсийн уулзалт, арга хэмжээнд Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймгийн 200 гаруй төрийн албан хаагч хамрагдаж, оролцогчид салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлсэн юм.
Тус үйл ажиллагаа нь төрийн албан хаагчдад хууль тогтоомж таниулах, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг сайжруулж, бэхжүүлэн иргэн төвтэй төрийн үйлчилгээг үр дүнд суурилсан арга хэлбэрээр хэрэгжүүлэх, төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулж, хамтран ажиллах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд ач холбогдолтой юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.