Дэд сайд С.Даваасүрэн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн удирдлагуудтай уулзлаа
Эх гарчигДэд сайд С.Даваасүрэн “үндэсний хөгжлийн хүрээлэн” УТҮГ-ын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн удирдлагуудтай уулзлаа.
- Хүрээлэн энэ онд төлөвлөсөн 57 судалгаанаас 35-ыг гүйцэтгэж, биелэлт 61.4 хувьтай байна.
- Дэд сайд судалгааны ажлыг улсын хөгжлийн бодлого, төлөвлөгөөтэй уялдуулах, үр дүнг хэвлүүлэх чиглэл өглөө.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 11 дүгээр сарын 11-нд болсон
- Төлөвлөсөн нийт 57 судалгаанаас 35-ыг гүйцэтгэсэн
- Төлөвлөгөөний биелэлт 61.4 хувь
- Онцлох судалгаанууд: 'Мал аж ахуйн бодлогын хэрэгжилт, үр нөлөөний үнэлгээ (2010–2025)', 'Малын гаралтай түүхий эдийн уур амьсгалын эрсдэлийн эмзэг байдлын индекс'
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Үндэсний хөгжлийн хүрээлэн” УТҮГ-ын удирдлагуудтай уулзаж, тус хүрээлэнгийн 2026 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний явц болон судалгааны ажлын үр дүнтэй танилцлаа.
Тус хүрээлэн нь энэ онд хийхээр төлөвлөсөн нийт 57 судалгаанаас 35-ыг нь гүйцэтгэж, төлөвлөгөөний биелэлт 61.4 хувьтай байгаа бөгөөд уулзалтын үеэр “Мал аж ахуйн бодлогын хэрэгжилт, үр нөлөөний үнэлгээ (2010–2025)” болон “Малын гаралтай түүхий эдийн уур амьсгалын эрсдэлийн эмзэг байдлын индекс” зэрэг онцлох судалгааны үр дүнгүүдийг танилцуулав.
Уулзалтын төгсгөлд дэд сайд С.Даваасүрэн тус хүрээлэнг улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулахад чухал үүрэгтэй байгууллага болохыг онцолж, тодорхой чиглэлүүдийг өглөө. Тэрээр цаашид судалгааны ажлуудыг Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй нягт уялдуулах, судалгааны үр дүнг дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгох, мөн судлаачдын чадавхыг дээшлүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.