Монгол, Вьетнамын худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрлээ
Эх гарчигУИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- УИХ-ын дарга С.Бямбацогт Вьетнамын Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзлаа.
- Хоёр улсын худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрч байгааг тэмдэглэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов.
- УИХ-ын дарга ирэх жил Вьетнам улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026.11.12
- Худалдааны эргэлт: 100 сая ам.доллар
- Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс
- Монгол Улсын Их Хурал
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
Ангилал: Улсын Их Хурлын дарга
Холбогдох гишүүд: Пүрэв Батчимэг, Жудаг Баярмаа, Сандаг Бямбацогт
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.11.12/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны гол механизм болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдааныг тус улсын талаас тэргүүлж буй эрхэмтэй уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлэв.
Мөн тэрбээр, өнгөрсөн намар тус улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноос хойших анхны өндөр түвшний айлчлал байсан гэдгийг онцлон тэмдэглэлээ. Улмаар тус улсын Үндэсний Ассамблейн даргын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга ирэх жил албан ёсны айлчлал хийхээр болсноо дурдаад, энэ хүрээнд Вьетнам Улсын эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болоод буй шинжлэх ухаан, технологи, инновац, дижитал болон ногоон шилжилтийн бодит ололт амжилттай танилцаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцоно гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Миний бие Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Монгол, Вьетнам Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэгтэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Харин Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа тус улсын Зэвсэгт хүчинд мах нийлүүлэх, эргээд чанартай, хямд цагаан будаа авах ажлыг амжилттай хэрэгжүүлснийг дуулгав. Мөн монголчууд тус улсад олноор зорчих болсонтой адил Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэн вьетнамчууд зорин ирэх, зорчих урсгалыг хоёр болгоход хамтран ажиллах нь чухал хэмээн Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэлээ.
Хоёр талын худалдааны эргэлт одоогоор 100 сая ам. долларт хүрээд байгааг Улсын Их Хурлын дарга тодотгоод, тус улсын аж үйлдвэрийн салбараа эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн паркууд байгуулан бараа, бүтээгдэхүүнээ амжилттайгаар экспортолж буй туршлагад тулгуурлан хөдөө аж ахуйн салбар, ялангуяа газар тариалан, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах, экспортлох асуудалд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд анхаарал тавьж ажиллахыг хүслээ.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунг, цаг зав гарган хүлээн авч уулзсанд Монгол Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маны мэндчилгээг уламжлав.
Тэрбээр хоёр улсын хооронд тогтоосон өнө эртний найрсаг харилцааг эрчимжүүлэх хүрээнд хамтын ажиллагаагаа ажил хэрэг болгоход онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байгаагаа тэмдэглэсэн. Түүнчлэн хоёр улсын парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд харилцан туршлага солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
Ноён Чинь Вьет Хунг хоёр улсын худалдааны эргэлтийг сайжруулахад дунд болон урт хугацааны хөтөлбөр боловсруулах, ялангуяа тээвэр логистикийн асуудлыг сайжруулахад Улсын Их Хурлын даргын хувьд үргэлжлүүлэн анхаарал тавьж ажиллана гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Вьетнамын парламентын бүлгийн дарга Ж.Баярмаа, тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.