Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Михаил Ордаг хүлээн авч уулзлаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Беларусьын элчин сайдтай уулзаж, хоёр улсын худалдааны эргэлтийг 2029 он гэхэд гурав дахин нэмэгдүүлэх зорилтыг хэлэлцэв.
- Уулзалтаар Дархан-Уул аймагт хөдөө аж ахуйн техникийн төв, Монголд БелАЗ-ын үйлдвэр байгуулах асуудлыг хөндлөө.
- Мөн нефть хайгуул, барилгын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх санал солилцлоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 11-р сарын 12-нд болсон
- Хоёр улсын Ерөнхийлөгч худалдааны эргэлтийг 2029 он гэхэд гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцсон
- Дархан-Уул аймагт хөдөө аж ахуйн техникийн мультибрэнд төв байгуулах асуудал хөндөгдсөн
- БелАЗ компанийн уул уурхайн хүнд даацын техникийн угсралтын үйлдвэрийг Монгол Улсад байгуулах асуудал хөндөгдсөн
- Нефть олборлолтын хайгуулын ажил хамтран хэрэгжүүлэх асуудал хөндөгдсөн
Пи-ар, үнэлэмж
Текстэд 'түүхэн айлчлал', 'амжилттай' гэх мэт магтаалын үг хэрэглэгдсэн боловч үндсэн агуулга нь тодорхой хэлэлцүүлэг, төслүүдийн талаарх мэдээлэл дээр төвлөрч байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.11.12/ Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Михаил Ордаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр өнгөрсөн 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь улсад хийсэн түүхэн айлчлал амжилттай болсонд талархал илэрхийллээ. Мөн тэрбээр, "Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж байгааг онцолж, хоёр улсын Ерөнхийлөгч худалдааны эргэлтийг 2029 он гэхэд гурав дахин нэмэгдүүлэхээр тохиролцсон зорилтыг хэрэгжүүлэхэд Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр хэлэлцээр түлхэц болно" гэдгийг тэмдэглэв.
Энэхүү уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тэр дундаа хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, боловсрол, уул уурхайн салбар, ЕАЭЗХ-той байгуулсан хэлэлцээрийн асуудлуудаар санал солилцлоо.
Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Михаил Орда хоёр Улсын Ерөнхийлөгчийн хөндсөн томоохон төслүүдийг урагшлуулах асуудлыг хөндөв. Тэр дундаа хөдөө аж ахуйн техникийн мультибрэнд төв буюу тариалалтаас ургац хураалт хүртэлх бүх төрлийн техник, технологийг нэг дор танилцуулах, худалдах, засвар үйлчилгээ үзүүлэх төвийг Дархан-Уул аймагт байгуулах, үүний хүрээнд малчин, жижиг фермер, тариаланчдын хэрэгцээнд нийцсэн бага оврын трактор нийлүүлэх асуудлыг онцоллоо. Мөн “БелАЗ” компанийн уул уурхайн хүнд даацын техникийн угсралтын үйлдвэрийг Монгол Улсад байгуулах асуудлыг хөндлөө. Нефть олборлолтын хайгуулын ажлыг хамтран хэрэгжүүлэхээс гадна барилгын салбарт хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхлэх өргөн бололцоо бий гэдгийг тодотголоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.