Шадар сайд Туркийн төлөөлөгчтэй эдийн засгийн тусгай бүсийн асуудлаар уулзлаа
Эх гарчигШадар сайд Н.Нoмтойбаяр Турк улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Шадар сайд Н.Номтойбаяр Туркийн элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг 2026 оны 11-р сарын 11-нд хүлээн авч уулзлаа.
- Хоёр улс эдийн засгийн тусгай бүс, транзит тээвэр, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо.
- Монголын тал техникийн судалгаа, туршлага солилцох ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 11-р сарын 11-нд болсон
- Оролцогчид: Шадар сайд Н.Номтойбаяр, Туркийн элчин сайд Башак Генч Юксел, худалдааны төлөөлөгч Кадир Жерян
- Хэлэлцсэн сэдвүүд: худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эдийн засгийн тусгай бүс, хөдөө аж ахуй, тээвэр, логистик
- Туркийн компаниуд Казахстаны эдийн засгийн тусгай бүсийн туршлагаар Монголд хөрөнгө оруулах сонирхолтой
- Монголын тал техникийн судалгаа, туршлага солилцох ажлын хэсэг байгуулахаар боллоо
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Генч Юксел, Худалдааны төлөөлөгч Кадир Жерян болон тус улсын Худалдааны яамны төлөөлөгчдийг \2026.11.11\ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эдийн засгийн тусгай бүс, хөдөө аж ахуй, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын Шадар сайдын Турк улсад хийсэн ажлын айлчлалын үеэр санал солилцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох талаар хэлэлцэв.
Шадар сайд Н.Номтойбаяр Казахстаны эдийн засгийн тусгай бүсүүд нь Туркийн компаниудын хөрөнгө оруулалт, тусгай бүсийн эрх зүйн орчинд тулгуурлан хөгжиж буй туршлагыг судалж, Монгол Улсад нутагшуулах сонирхолтой буйгаа илэрхийллээ.
БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Генч Юксел Монгол Улсад шинээр байгуулах эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагаатай холбоотойгоор техникийн багийг Турк Улсад ажиллуулж, туршлага солилцох боломжтой бөгөөд өнгөрсөн айлчлалын үеэр дэвшүүлсэн санал, санаачилгуудын хүрээнд томоохон аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн гэв.
Тиймээс үүний дагуу Монголын тал холбогдох ажлын хэсэг байгуулж, техникийн судалгаа, туршлага солилцох ажлыг зохион байгуулахаар боллоо. Талууд Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит тээврийг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, худалдаа, тээвэр, логистикийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.