ОБЕГ, Туркийн агентлагтай ойн түймэртэй тэмцэх туршлага солилцлоо
Эх гарчигОйн түймэртэй тэмцэх чиглэлээр БНТУ-тай туршлага солилцлоо
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян Туркийн хамтын ажиллагааны төлөөлөгчтэй уулзлаа.
- Хоёр улс 2005 оноос хойш гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллаж байна.
- Уулзалтын үеэр ойн түймэртэй тэмцэх туршлага солилцох, Анаталья дахь төвд сургах асуудлыг хэлэлцэв.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян
- Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч Али Курт
- 2005 оноос хамтын ажиллагаа эхэлсэн
- 2018 оны 04-р сарын 06-нд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
- Өнгөрсөн оны 01-р сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр харилцан эрмэлзлэлийн захидал түвшинг ахиулсан
- Анаталья дахь Ойн сургалтын олон улсын төв
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Ойн түймэртэй тэмцэх чиглэлээр БНТУ-тай туршлага солилцлоо
calendar_today2026-11-09
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч Али Куртыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хоёр улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа 2005 оноос эхлэлтэй бөгөөд тус улсын Ерөнхий сайдын 2018 оны дөрөвдүгээр сарын 06-нд Монгол улсад хийсэн албан айлчлалын үеэр “Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газар болон тус улсын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан юм.
Санамж бичгийн хүрээнд талууд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн чадавхыг сайжруулах, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад өнгөрсөн оны нэгдүгээр сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Ойн түймэртэй тэмцэх салбарт хамтран ажиллах харилцан эрмэлзлэлийн захидал”-ын түвшинг ахиулж, Засгийн газар хоорондын санамж бичиг болгон байгуулсан.
Тиймээс уулзалтын хүрээнд ойн салбар, тэр дундаа ойн түймэртэй тэмцэх чиглэлээр харилцан туршлага солилцох, Анаталья дахь Ойн сургалтын олон улсын төвд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг сургаж, дадлагажуулах боломжийн талаар санал солилцлоо.
Бусад мэдээлэл
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.