Эдийн засгийн дэд сайд Азийн хөгжлийн банкны хуралд оролцож байна
Эх гарчигЭдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Филиппин улсын Манила хотод болсон Азийн хөгжлийн банкны бага хуралд оролцож байна.
- Тэрбээр өнгөрсөн сард Улаанбаатарт батлагдсан КАРЕК-ийн тунхаглал болон 4 санамж бичгийг танилцуулав.
- Хурлаар бүс нутгийн ногоон хөгжил, худалдааны саад бууруулах асуудлыг хэлэлцэж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хурал: Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн (RCI) бага хурал
- Огноо: 2026 оны 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд
- Байршил: Филиппин Улсын Манила хот
- Оролцогч: Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн
- Хэлэлцсэн асуудал: КАРЕК-ийн Сайд нарын 25 дахь бага хурлын үр дүн, "Улаанбаатарын тунхаглал", 4 санамж бичиг
- Сэдэв: Тээврийн коридоруудыг эдийн засгийн коридор болгон хөгжүүлэх, КАРТИФ хэлэлцээр
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 5-нд нийтлэгдсэн
Филиппин Улсын Манила хотод 2026 оны 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн (RCI) бага хурал “Хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжихэд бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн боломжийг ашиглах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Тус хуралд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн оролцож, үг хэллээ. Тэрбээр, хэлсэн үгэндээ өнгөрсөн сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан КАРЕК-ийн Сайд нарын 25 дахь бага хурлаар “Улаанбаатарын тунхаглал”-ыг баталж, дөрвөн санамж бичигт гарын үсэг зурсныг танилцуулав. Мөн тээврийн коридоруудыг эдийн засгийн коридор болгон хөгжүүлэхийн тулд олон салбарын уялдаатай хөрөнгө оруулалт шаардлагатайг тэмдэглэлээ.
Түүнчлэн КАРЕК-ийн Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр (КАРТИФ) нь худалдааны саад тотгорыг бууруулах, зах зээлийг төрөлжүүлэх чухал хэрэгсэл болно гэдгийг дурдаад, Монгол Улс АХБ болон хөгжлийн түншүүдтэй нягт хамтран ажиллах байр суурьтай байгааг онцолсон юм.
Бага хурлаар АХБ-ны “Бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийг эрчимжүүлэх үйл ажиллагааны чиглэл”-ийг хэрэгжүүлэх, бүс нутгийн ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих асуудлыг хэлэлцэж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.