Өмнөговь, Альшаа аймаг худалдаа, аялал жуулчлалаар хамтрах тохиролцоо гарлаа
Эх гарчигӨмнөговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны альшаа аймгийн төлөөлөгчдийн хамтын ажиллагааны уулзалт боллоо
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Өмнөговь аймаг, БНХАУ-ын Альшаа аймгийн төлөөлөгчид хил дамнасан худалдаа, аялал жуулчлал, эрүүл мэндийн хамтын ажиллагааны асуудлаар уулзлаа.
- Уулзалтын үеэр ирэх онд эрүүл мэндийн бага хурал зохион байгуулах, жуулчны маршрут судлах ажлын хэсэг гаргах зэрэг тохиролцоо гарлаа.
- Хоёр тал Шивээхүрэн-Сэхэ боомтын ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэх, тэмээ судлал, цөлжүүлэх асуудлаар туршлага солилцохоор боллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 11-р сарын 7-нд болсон
- Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөхөөр ахлуулсан баг оролцсон
- БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Засаг дарга Лю Фэн Юнь оролцсон
- Ирэх онд эрүүл мэнд, уламжлалт анагаах ухааны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах тохиролцоо гарсан
- Хил дамнасан аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх хамтарсан ажлын хэсэг гаргах шийдвэр гарсан
- Альшаа аймаг хос бөхт тэмээний тоо толгойгоо 100 мянга давуулсан
- Альшаа аймаг 54 нэр төрлийн нэмэлт тэжээлийн бүтээгдэхүүн гарган авсан
- Шивээхүрэн-Сэхэ боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, нефтийн бүтээгдэхүүний импортыг шуурхай шийдвэрлэх шаардлага тавигдсан
Пи-ар, үнэлэмж
Текстэд 'амжилт бүтээх', 'иж бүрэн стратегийн түншлэл' гэх мэт сэтгэл хөдлөлийн үг хэллэг ашигласан боловч үндсэн мэдээлэл нь уулзалтын үр дүнд гарсан тохиролцоо, судалгааны ажил дээр суурилсан тул илэрхий пи-ар биш.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 7-нд нийтлэгдсэн
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөхөөр ахлуулсан баг бүрэлдэхүүн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Засаг дарга Лю Фэн Юнь болон холбогдох удирдлагуудтай уулзаж хоёр талын эдийн засаг, худалдаа, эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, байгаль орчин, ойжуулалт болон боомтын үйл ажиллагааны чиглэлд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо. Уулзалтын хүрээнд эрүүл мэнд, уламжлалт монгол анагаах ухааныг хөгжүүлэх зорилгоор ирэх онд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, эмч мэргэжилтнийг сургах, үзлэг зохион байгуулах, эмийн ургамлыг тарималжуулах чиглэлээр судалгаа шинжилгээний ажил зохион байгуулахаар тохиролцов. Мөн хоёр тал хил дамнасан аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх хүрээнд жуулчны аяллын маршрут, аяллын нөхцөл, хоол хүнс, үйлчилгээний боломжийг судлах хамтарсан ажлын хэсэг гарган ажиллахаар болов. Түүнчлэн мото аялал, авто ралли зэрэг тусгай зориулалтын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, хилээр нэвтрэх, визийн урьдчилсан мэдүүлэг болон жуулчдад тулгардаг хүндрэлтэй асуудлыг холбогдох байгууллагуудаар дамжуулан шийдвэрлэхээр боллоо. Тус ажлууд нь эдийн засгийн шинэ эх үүсвэрийг бий болгох боломжтойг талууд онцолж хамтарсан сурталчилгаа, маркетингийн арга хэмжээг зохион байгуулан олон жил яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгож ажиллахаа илэрхийлэв. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байгааг уулзалтаар онцоллоо. Мөн Шивээхүрэн-Сэхэ боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, худалдааны эргэлтийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах шаардлагатайг талууд тэмдэглэв. Тухайлбал, нефтийн бүтээгдэхүүн, бензин, дизель түлш зэрэг шаардлагатай бараа бүтээгдэхүүний импортын асуудлыг шуурхай шийдвэрлэхэд Альшаа аймгийн талаас дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Альшаа аймгийн талаас Өмнөговь аймгаас мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж, энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлт тавилаа. Үүнтэй холбоотойгоор мал, махны экспортын боломж, мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөл, бүтээгдэхүүний стандарт, шаардлагатай зөвшөөрөл болон тээвэр ложистикийн асуудлыг холбогдох байгууллагуудын түвшинд яаравчлуулж, бодит ажил хэрэг болгох шаардлагатайг онцлов.Альшаа аймгийн хувьд хос бөхт тэмээний тоо толгойгоо 100 мянга давуулсан амжилт бүтээхдээ зохиомлоор үр суулгах, хөлдөөх зэрэг орчин үеийн биотехнологийн аргыг ашиглажээ. Мөн тэмээ маллах уламжлалт арга барилыг фермерийн аргатай хослуулан, хос бөхт тэмээнээс гарч буй ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор 54 нэр төрлийн нэмэлт тэжээлийн бүтээгдэхүүн гарган авсан байна. Дээрх чиглэлийн хүрээнд Өмнөговь аймгийн талаас тэмээ судлалын төв, лабораторийн чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа дурдаж хамтран ажиллах санал солилцов. Өмнөговь аймаг, Альшаа аймаг нь газар зүйн бүтэц, цөлөрхөг байдлаараа ижил төстэй. Энэ чиглэлээр цөлийн бүсийн экологийн нөхцөлд тохирсон мод, ургамлыг нутагшуулах, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар Альшаа аймгийн туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа манай аймгийн төлөөлөгчид илэрхийллээ. Тухайлбал, заг болон цагаан гоёог тариалж ургуулах, цөлийн бүсэд дасан зохицох чадвартай ургамлын төрөл зүйлүүдийг нутагшуулах, мэргэжлийн боловсон хүчнийг сургах чиглэлээр хамтран ажиллах санал гаргав. Альшаа аймгийн талаас хотын ногоон байгууламжийг төлөвлөх, арчлах, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулсан юм. Үүнд: Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мод, ургамал тарих байршлыг тогтоох; Хот суурин газрын ашиглалтгүй талбайг ногоон байгууламж болгон хөгжүүлэх; Ногоон байгууламжид тохиромжтой мод, ургамлыг сонгон тариалж, тогтмол арчилгаа, үзлэг шалгалт хийх; Харшил үүсгэдэг ургамлын тархалтыг бууруулах; Хотын эртний болон үнэ цэнтэй моддын хамгаалалтыг нэмэгдүүлж, жил бүр тооллого, судалгаа хийх, QR код бүхий мэдээллийн сан бүрдүүлэх; Мэргэжлийн техникийн баг бүрдүүлж, сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байгаагаа дурдлаа. Энэ чиглэлээр Өмнөговь аймгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, гоёо тариалалтын арга технологийг харьцуулан судлах, Монгол Улсын цөлөрхөг бүсийн хөрс, уур амьсгалд тохирох эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох санал солилцов. Уулзалтын үеэр хоёр аймгийн хамтын ажиллагааны 35 жилийн ой ирэх онд тохиож байгааг онцолж, нэр бүхий 35 ажил хамтран хэрэгжүүлж ажиллахаар тогтов. Чингэхдээ хоёр тал салбар тус бүрээр нарийвчилсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, ирэх 30 жилд ч харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа харилцан илэрхийллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.