Энэтхэг Монголын нүүрс, газрын ховор элементийг худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ
Эх гарчигМонгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Энэтхэгийн Элчин сайдтай уулзаж, хамтын төслүүдийг хэлэлцлээ.
- 1.7 тэрбум ам.долларын зээлээр баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэр болон боловсрол, технологийн төслүүдийн явцыг хөндөв.
- Энэтхэг улс Монголтой газрын ховор элемент болон нүүрсний худалдаагаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 1.7 тэрбум ам.доллар
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026.11.02 (уулзалтын огноо)
- 1.7 тэрбум ам.доллар (Газрын тос боловсруулах үйлдвэрийн зээлийн санхүүжилт)
- Газрын тос боловсруулах үйлдвэр
- Монгол–Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль
- Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, харилцаа холбоо, аутсорсингийн шилдэг төв
- Бүгд Найрамдах Энэтхэг Улс
- Улсын Их Хурал
Пи-ар, үнэлэмж
Уулзалтын уур амьсгалыг 'найрсаг, ажил хэрэгч' гэх мэт протоколын хэллэгээр тодорхойлсон байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 2-нд нийтлэгдсэн
Ангилал: Албан мэдээ
Холбогдох гишүүд: Жигжидсүрэн Чинбүрэн
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн өнөөдөр /2026.11.02/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.
Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр орны хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явц болон цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн уулзалтын эхэнд Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг бодит төсөл, харилцан ашигтай худалдаа, салбар хоорондын хамтын ажиллагаагаар баяжуулахад хоёр орны парламентын бүлгийн харилцаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шийдвэрлэн эхлүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт амжилттай урагшилж байгааг онцолж, төслийг шуурхай хэрэгжүүлэн ашиглалтад оруулахын ач холбогдлыг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн даргын хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна гэв.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве цаг зав гарган хүлээн авсанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнд талархал илэрхийлээд, Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж буй 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр, Монгол–Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль, Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, харилцаа холбоо, аутсорсингийн шилдэг төв зэрэг гурван томоохон төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хоёр улсын хооронд шууд нислэгтэй болсныг дуулгав.
Тэрбээр эдгээр төсөл нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, боловсрол, технологийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг онцлов. Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улстай газрын ховор элементийн чиглэлээр хамтран ажиллах, улмаар нүүрс худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл, технологи тэр дундаа хиймэл оюуны ухааны салбарт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын туршлага, чадавхад тулгуурлан хамтран ажиллах боломжийн талаар хөндөн ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.