Ерөнхий сайд Н.Учрал Япон төлөөлөлтэйгээр ярилцлаа
Эх гарчигМонгол улсын ерөнхий сайд Н.Учрал Япон улсын ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Монголын ард түмэн, байгаль орчин
- Юу өөрчлөгдөх
- Нөмрөгийн цаазат газрыг нөхөн сэргээхээр хамтын ажиллагаа эхлэх болно.
- Хэзээнээс
- 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр.
AI хураангуйZ.ai GLM · glm-4.7-flash
- Ерөнхий сайд Н.Учрал Япон төлөөлөлтэйгээр утсаар ярилцлаа
- - Японы Ерөнхий сайд түймрийн улмаас хохиролд гүнээ харамслаа
- - Нөмрөгийн цаазат газрыг нөхөн сэргээхээр хамтран ажиллахаар тоглов
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр
- Хүмүүс: Н.Учрал (Монголын Ерөнхий сайд), С.Такаичи (Японы Ерөнхий сайд)
- Байгууллага: Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)
- Үйл явдал: Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн улмаас харилцаа
- Ирээдүй: 2027 онд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан хамтын ажиллагааг бэхжүүлэх
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 29-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив.
Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас мэргэжлийн баг илгээсэн. Багийн дүгнэлтэд үндэслэн Нөмрөгийн дархан цаазат газрын нөхөн сэргээлтэд хувь нэмэр оруулах хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа Ерөнхий сайд С.Такаичи мэдэгдлээ.
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Засгийн газар түймрийн асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг үе шаттай, үр дүнтэй хэрэгжүүлэхээр болсонд сайшаалтай хандаж, хамтран ажиллахаа илэрхийлэв.
2027 онд тохиох Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр санал нэгдлээ.
Найрсаг харилцаатай улс орнуудын хувьд Монгол, Японы Засгийн газрууд хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.