Улсын Их Хурлын төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсад парламентын бүлгийн айлчлал хэрэгжүүлэв
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Монголын УИХ-ын төлөөлөгчид Турк улсад айлчилж, хоёр улсын харилцааг стратегийн түншлэлд хүргэхээр зөвлөлдлөө.
- Батлан хамгаалах, барилга, судалгааны төв байгуулах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон.
- Худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрч байгааг тэмдэглэж, цаашид нэмэгдүүлэхээр санал солилцлоо.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 100 сая ам.доллар
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Айлчлалын хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 19-23
- Худалдааны эргэлт: 100 сая ам.доллар
- 2025 он: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал
- Хамтран хэрэгжүүлэх төслүүд: Батлан хамгаалах аж үйлдвэр, Хархорум хотын бүтээн байгуулалт, Хавдар судлалын хоёрдугаар төв, бага оврын сум угсрах үйлдвэр
- COP31: НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 31 дүгээр бага хурал
Пи-ар, үнэлэмж
Албан ёсны дипломат хэллэг, харилцааг сайшаасан магтаал бүхий стандарт төрийн мэдээлэл байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн
Ангилал: Албан мэдээ
Холбогдох гишүүд: Дулам Бум-Очир, Батжаргал Заяабал, Сархад Зулпхар, Ухнаа Отгонбаяр
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар тэргүүтэй Улсын Их Хурлын төлөөлөгчид Туркийн Улсын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Каянакын урилгаар тус улсад 2026 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд парламентын бүлгийн айлчлал хийлээ.
Тус айлчлалаар Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй хоёр улсын бүлэг хоорондын уулзалт, Туркийн Үндэсний Их Хурлын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Фуат Октай, Гадаад харилцааны дэд сайд Беррис Экинжи нартай албан уулзалт хийснээс гадна Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөлийн (DEİK) дэргэдэх Монгол-Туркийн бизнесийн зөвлөлийн гишүүд болон Туркийн Төрийн албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Өндер Кахвежи нартай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар тус тус санал солилцлоо.
Парламентын бүлэг хоорондын уулзалтын үеэр бүлгийн дарга С.Зулпхар Туркийн Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдийг 2025 оны 10 дугаар сард Монгол Улсад хүлээн авснаас хойш 1 жилийн дараа бүлгийн хариу айлчлал хийж буйдаа баяртай байна гээд, тухайн үед талуудын ярилцан тохиролцсон ажлууд бодит үр дүнд хүрч байгааг онцолллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 онд Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэж, харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөгжлийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Тухайлбал, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах, Хархорум хотын бүтээн байгуулалт, Хавдар судлалын хоёрдугаар төв байгуулах, бага оврын сум угсрах үйлдвэр байгуулах зэрэг төслүүдийг дурдаж, эдгээр ажлыг бодит ажил хэрэг болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллага, тэр дундаа парламентын бүлгийн хүрээнд идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Бүлгийн дарга Ибрахим Каянак Турк, Монгол хоёр улс түүхийн олон зуун жилийн хэлхээ холбоотой бөгөөд Бүгд Найрамдах Турк Улс нь Монгол Улсын дотнын түнш гэдгийг цохон тэмдэглэв. Мөн сүүлийн жилүүдэд бүхий л салбарт харилцан айлчлал, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буйг сайшааж, хоёр улсын уул уурхай, эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал гэх мэт бүх салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахын төлөө байгааг онцоллоо.
Түүнчлэн хоёр улсын худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрээд байгаа ч, цаашид улам нэмэгдүүлэх чиглэлд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.