Хятадтай цаг уурын системийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо
Эх гарчигЦаг уурын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, “MAZU-urban” системийн ашиглалтыг сайжруулах асуудлаар санал солилцлоо
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Хятадын цаг уурын албаны төлөөлөгчид Монголын Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллаж, MAZU-Urban системийн ашиглалтыг сайжруулах асуудлыг хэлэлцлээ.
- Талууд системийг нэгдсэн платформд нэгтгэх, 1-2 синоптик инженерийг нэн даруй томилж ажиллуулахад тохиролцлоо.
- Шанхайн талаас Монголын албан хаагчдыг 2027 онд болох олон улсын хуралд оролцохыг урьсан байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 11 дүгээр сарын 11, 12-нд болсон
- MAZU-Urban системийг тусгайлан хөгжүүлсэн платформд үе шаттайгаар нэгтгэхээр тохиролцсон
- Платформын тохиргоо, хөгжүүлэлтэд 1-2 синоптик инженерийг нэн даруй томилно
- Цаг уур, орчны шинжилгээний газрын даргыг 2027 оны 1-р сард Шанхай хотноо болно Дэлхийн цаг уурын байгууллагын II бүсийн Удирдах зөвлөлийн хуралд урьсан
- Цаг уур, орчны шинжилгээний газрын албан хаагчдыг 2027 оны 7-р сард MAZU системийн хэрэглэгчдийн бага хуралд урьсан
- Хиймэл оюун ухаан (AI)-ны чиглэлээр сургалт зохион байгуулахад хамтран ажиллах санал илэрхийлсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 11-нд нийтлэгдсэн
БНХАУ-ын Цаг уурын алба, Шанхайн Цаг уурын албаны төлөөлөгчид 2026 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллаж, “MAZU-Urban” системийн ашиглалт, үйл ажиллагааг сайжруулах болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар “MAZU-Urban” системийг тусгайлан хөгжүүлсэн платформд үе шаттайгаар нэгтгэх, системийн ашиглалт, үйл ажиллагааг тогтвортой хангах чиглэлээр дараах асуудлуудыг хэлэлцэн тохиролцов.
Үүнд:
-“MAZU-Urban” системтэй холбоотой үйл ажиллагаа, мэдээлэл солилцоо, цаашдын хүсэлт, шаардлагыг нэгдсэн платформоор дамжуулан шийдвэрлэх бөгөөд Цаг уур, орчны шинжилгээний газраас хариуцсан мэргэжилтнүүдийг томилж, байнгын харилцаа холбоотой ажиллана.
-Платформын тохиргоо, хөгжүүлэлт болон санал хүсэлтийг хариуцан ажиллах 1–2 синоптик инженерийг нэн даруй томилно.
-Талууд цаг алдалгүй санал солилцох, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зөвлөлдөх механизмыг бүрдүүлнэ.
-Шанхайн Цаг уурын алба одоо ашиглаж буй серверийн хүчин чадалд тулгуурлан Улаанбаатар хотын онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлнэ.
Мөн уулзалтын үеэр Шанхайн талаас Цаг уур, орчны шинжилгээний газрын даргыг 2027 оны нэгдүгээр сард Шанхай хотноо зохион байгуулагдах Дэлхийн цаг уурын байгууллагын II бүсийн Удирдах зөвлөлийн хуралд, тус газрын албан хаагчдыг 2027 оны долоодугаар сард болох “MAZU” системийн хэрэглэгчдийн бага хуралд оролцохыг урьсан юм.
Цаг уур, орчны шинжилгээний газрын албан хаагчдад зориулан хиймэл оюун ухаан (AI)-ны чиглэлээр сургалт зохион байгуулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь “MAZU-Urban” системийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол, Хятадын цаг уурын байгууллагуудын мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох чухал ач холбогдолтой боллоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.