Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна
Эх гарчигСангийн сайд З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо.
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Ажил хайгчид
- Юу өөрчлөгдөх
- Үйлдвэр ашиглалтад орсноор 850-900 ажлын байр шинээр бий болно.
- Хэзээнээс
- 2028 он
AI хураангуйGoogle Gemini · gemini-3.1-flash-lite
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
- Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль батлагдсанаар үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөв.
- Төсөл дууссанаар 850-900 ажлын байр шинээр бий болж, газрын тос дамжуулах 527 км хоолой ашиглалтад орно.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувийн гүйцэтгэлтэй
- Газрын тос дамжуулах 527 км хоолойн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй
- Үйлдвэрийн агуулах савны багтаамж 276,430 метр.куб
- Төсөл дууссанаар 850-900 ажлын байр шинээр бий болно
- Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль батлагдсан
- Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулах зорилт тавьсан
Пи-ар, үнэлэмж
Төслийн хугацаа 5-6 жил сунах байсан гэх таамаглал дэвшүүлсэн нь улс төрийн шинжтэй мэдэгдэл юм.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 30-нд нийтлэгдсэн
Сангийн сайд З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо.
Сангийн сайд З.Мэндсайхан Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд /2026.08.10/ ажиллалаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах, төслийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор албаныханд үүрэг чиглэл өгөв.
Бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тодруулбал, түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах нийт 276,430 метр.куб багтаамжтай агуулах савнууд барьж байна.
Үйлдвэрт нийт 263 км ил шугам хоолой, 26 км далд шугам хоолой байх бөгөөд эдгээрээс 190 км шугам хоолойн материалыг татан авч, гагнаж угсран суурилуулж байна.
Үйлдвэрийн хамгийн чухалд тооцогдох эх байгууламжууд болох БНЭУ-д үйлдвэрлэсэн "Атмосферийн нэрлэгийн цамхаг"-ийг 2026 оны тавдугаар сард, "Вакуум нэрлэгийн цамхаг"-уудыг долоодугаар сард үйлдвэрийн талбайд амжилттай тээвэрлэн авчирч, угсралтын ажил явагдаж байна.
Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолой барьж байгуулах ажил 90 гаруй хувийн хэрэгжилттэй, дуусах гэж байна. Дорнод аймгийн Матад суман дахь газрын тосны 19 дүгээр талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ суман дахь үйлдвэрийн талбай хүртэлх уг дамжуулах хоолой нь Монгол Улсын хувьд газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой болжээ.
Сангийн сайд З.Мэндсайхан газрын тос боловсруулах үйлдвэр барих, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-аар батлуулсан гэдгээ тодотгов. Мөн тэрбээр, хуулийн гарцийг нээгээгүй бол төслийн хугацаа 5-6 жил сунаж, төсөвт өртөг нэмэгдэх хүндрэл гарах байсан гэлээ.
Үйлдвэрийн төсөл бүрэн дууссанаар 850-900 ажлын байр шинээр бий болно.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.