Монголд судалгааны цөмийн реактор байгуулах боломжийг судлах
Эх гарчигАж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн захирал Г.В.Трубниковыг хүлээн авч уулзлаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн захиралтай уулзлаа.
- Талууд Монгол Улсад судалгааны реактор байгуулах боломжийг судлах, хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
- Мөн Монголд бага оврын цөмийн реактор байгуулахтай холбоотой боловсруулагдаж байгааг онцолжээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан
- Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулагдаж байна
- Цөмийн шинжилгээний нэгдсэн институт 70 жилийн турш Монголд дэмжлэг үзүүлсэн
- Монгол Улсад судалгааны реактор байгуулах боломжийг судлах, төлөвлөгөө боловсруулах тохиролцоо гарсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн гишүүн орнуудын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит чуулган Монгол Улсад зохион байгуулагдахаар товлогдоод байна. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн захирал, академич Г.В.Трубников тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсаныг тэмдэглэж, Монгол Улсад бага оврын цөмийн реактор байгуулахтай холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгааг онцлов.
Мөн Цөмийн шинжилгээний нэгдсэн институт өнгөрсөн 70 жилийн хугацаанд Монгол Улсын шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг бэлтгэх, судалгааны лаборатори байгуулахад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
Түүнчлэн цөмийн технологийн хэрэглээ шинжлэх ухаан, анагаах ухаан, байгаль орчин, онцгой байдал, уул уурхай зэрэг олон салбарт чухал ач холбогдолтойг тэмдэглэж, залуу эрдэмтэн, судлаачдыг бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, иргэд, олон нийтэд цөмийн технологийн талаарх үнэн зөв мэдээлэл хүргэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсад судалгааны реактор байгуулах боломжийн талаар санал солилцож, энэ чиглэлээр холбогдох судалгаа хийж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллахаар тохиролцлоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.