Өвлийн эрчим хүчний дутагдлыг БНХАУ-аас импортлох болон шинэ ТЭЦ-ээр нөхнө
Эх гарчигЕрөнхий сайд Н.Учрал диспетчерийн үндэсний төвд ажиллалаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглэгчид
- Юу өөрчлөгдөх
- Өвлийн оргил ачааллын үеэр цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтийг БНХАУ-аас импортлох болон шинэ ТЭЦ-ээр нөхөж найдвартай байдлыг хангах.
- Хэзээнээс
- 2026-2027 оны өвөл
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Ерөнхий сайд Н.Учрал эрчим хүчний өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж, Диспетчерийн үндэсний төвд ажиллалаа.
- Ирэх өвлийн оргил ачааллаар төвийн бүсийн хэрэглээ 1,956 МВт-т хүрч, дутагдлыг БНХАУ-аас импортлох болон шинэ ТЭЦ-ээр нөхөхөөр төлөвлөжээ.
- Ерөнхий сайд эрчим хүчний тэнцвэрийг цаг тутам хянах, гэнэтийн сааталд бэлтгэх төлөвлөгөө гаргахыг үүрэг болголоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10-р сарын 31: Ерөнхий сайд Диспетчерийн үндэсний төвд ажилласан огноо
- 92.5%: Үүрэг даалгаврын хэрэгжилт
- 1,905 МВт: Нийт суурилагдсан хүчин чадал
- 1,797 МВт: Төвийн бүсийн суурилагдсан хүчин чадал
- 1,956 МВт: 2026-2027 оны өвлийн оргил ачааллын төлөв
- 80 МВт: БНХАУ-аас импортлох эрчим хүчний хэмжээ
- 70 МВт: Сүхбаатар аймгийн шинээр ашиглалтад орох дулааны цахилгаан станцын чадал
- Диспетчерийн үндэсний төв ТӨХХК: Байгууллага
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 31-ний өдөр “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-д ажиллаж, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.Энэ үеэр тус төвийн Гүйцэтгэх захирал Г.Балжинням Ерөнхий сайдын хавар өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт 92.5 хувьтай байгааг танилцуулсан юм.Монгол Улсын эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадал 1,905 МВт, үүнээс төвийн бүсийнх 1,797 МВт байна. Харин 2026-2027 оны өвлийн оргил ачааллаар төвийн бүсийн хэрэглээ 1,956 МВт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд чадлын дутагдлыг БНХАУ-аас импортлох 80 МВт-ын эрчим хүч болон шинээр ашиглалтад орох Сүхбаатар аймгийн 70 МВт-ын дулааны цахилгаан станцаар нөхөхөөр төлөвлөжээ.Ерөнхий сайд эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний тэнцлийг цаг тутам хянах, гэнэтийн гэмтэл, саатал болон импортын цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт доголдсон үед хэрэгжүүлэх төлөвлөгөөг урьдчилан боловсруулах, шинээр холбогдох эх үүсвэрүүдийн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хангах, эдийн засгийн үр ашигтай диспетчерийн зохицуулалт хийхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК нь эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг 24 цагийн турш шуурхай удирдлага, зохицуулалтаар ханган ажиллаж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.