Сэлэнгийн 70МВт-ын станц 11-12-р сард ашиглалтад орж, 120 ажлын байр бий болно
Эх гарчигСэлэнгийн 70МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Сэлэнгэ, Дархан аймгийн үйлдвэрүүд болон Сүхбаатар сумын иргэд
- Юу өөрчлөгдөх
- Найдвартай цахилгаан болон дулааны хангамж сайжирна.
- Хэзээнээс
- 2026 оны 11-р сараас
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Сэлэнгэ аймгийн 148 сая ам.долларын өртөгтэй 70МВт-ын дулааны цахилгаан станцын ажил 95 хувь дууссан.
- Станцын эхний блок 11-р сард, хоёр дахь блок 12-р сард сүлжээнд залгагдана.
- Үүний үр дүнд Дархан, Сэлэнгийн үйлдвэрүүд цахилгаанаар, Сүхбаатар сум дулаанаар хангагдаж, 120 ажлын байр бий болно.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 148 сая ам.доллар
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Нийт хөрөнгө оруулалт: 148 сая ам.доллар
- Гүйцэтгэлийн хувь: 95%
- Чадал: 70 МВт (35 МВт-ын 2 турбин)
- Нүүрсний хэрэглээ: жилд 414,300 тонн
- Нүүрсний эх үүсвэр: 'Илч Хужирт' уурхай
- Эхний блок сүлжээнд залгагдах хугацаа: 2026 оны 11 дүгээр сар
- Хоёр дахь блок сүлжээнд залгагдах хугацаа: 2026 оны 12 дугаар сар
- Шинээр бий болох ажлын байр: 120
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Бидний уншдаг 3 хэвлэлд (ikon.mn, news.mn, sonin.mn) энэ мэдээтэй ижил гарчиг олдсонгүй. Төрийн шийдвэр хэвлэлээр дамжаагүй байж болно, эсвэл өөр үгээр бичигдсэн байж болно.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Уншсан既読ReadLuGelesen 5
2026-11-04
ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
Copy
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар өнөөдөр (2026.11.04) Сэлэнгэ аймгийн 70 МВт-ын Дулааны цахилгаан станц (ДЦС) -ын барилга угсралтын ажлын талбайд ажиллалаа.
Анх 2016 онд Монгол Улсын Эрчим хүчний яамнаас Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Жинхуа групптэй хамтран боловсруулсан тус аймагт хэрэгжүүлэх ДЦС-ын төслийг баталгаажуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Нийт 148 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй уг төслийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувьтай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүч нь улс орны тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, иргэдийн амьдралын чанар, үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийн суурь тул шинэ эх үүсвэр бий болгох нь стратегийн зорилт байх ёстойг онцоллоо.
Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс жил бүр өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон өнөөгийн бодит нөхцөл байдлыг танилцууллаа.
Сэлэнгийн 70 МВт-ын ДЦС нь 35 МВт хоёр турбин генератортой, цагт 140 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай эргэлдэх буцламтгай давхаргатай мөн хоёр зуухтай, 220кВ цахилгаан дамжуулах агаарын шугамтай байхаар төлөвлөгдсөн байна. Мөн Сэлэнгэ аймгийн Түшиг суманд байрлах “Илч Хужирт” нүүрсний уурхайгаас жилдээ 414,300 тонн нүүрс хэрэглэж эрчим хүчээ үйлдвэрлэх тооцоолжээ.
2026 оны 09 дүгээр сард төслийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110 кВ-ын ил хуваарилах байгууламж, 110/10.5 кВ-ын 2*46 МВА чадалтай хүчний трансформаторын барилга угсралтын ажил дууссантай холбогдуулан уг барилга байгууламжийг ашиглалтад оруулах Техникийн комисс ажилласан.
Мөн сард 110 кВ-ын “170-р Сүхбаатар агаарын шугам”-ыг сүлжээнд залган, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэжээ. Тус станцын эхний 35 МВт-ын блокийг 2026 оны 11 дүгээр сар, II блокийг 2026 оны 12 дугаар сард багтаан тус тус сүлжээнд залгахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү станц ашиглалтад орсноор Дархан, Сэлэнгийн үйлдвэр, аж ахуйн компаниудыг найдвартай цахилгаанаар хангах, Сүхбаатар сумын дулааны хэрэгцээг хангах нөхцөл бүрдэнэ. Мөн орон нутагт 120 орчим ажлын байр шинээр бий болох ажээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.