Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих хууль шинэчлэгдэж, үндэсний зөвлөл байгуулагдана
Эх гарчигН.Учрал: хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь засгийн газрын үндсэн чиг шугам байна.
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид, компаниуд
- Юу өөрчлөгдөх
- Орон нутагт тулгардаг саад бэрхшээлийг шийдвэрлэх зөвлөл ажиллаж, хуулийн орчин тодорхой болно.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Ерөнхий сайд Н.Учрал уул уурхайн чуулганд оролцож, хөрөнгө оруулалтыг дэмжих хуулийн шинэчлэлтүүдийг танилцууллаа.
- Түүхий эдийг түүхийгээр нь гаргахгүй байхын тулд Хүнд үйлдвэрийн тухай хууль боловсруулж байна.
- Орон нутгийн саад бэрхшээлийг арилгахын тулд Ерөнхий сайдын дэргэд үндэсний зөвлөл байгуулахаар боллоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- MiningWeek & MinePro 2026 олон улсын уул уурхайн чуулган
- Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль (нэмэлт, өөрчлөлт)
- Хөрөнгө оруулалтын тухай хууль (нэмэлт, өөрчлөлт)
- Зөвшөөрлийн тухай хууль (нэмэлт, өөрчлөлт)
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль (нэмэлт, өөрчлөлт)
- Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл (УИХ-аар хэлэлцүүлж буй)
- Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл (боловсруулж буй)
- Ерөнхий сайдын дэргэд Хариуцлагатай эрэл хайгуул, олборлолтын үндэсний зөвлөл байгуулагдана
- 21 аймагт гурван талт зөвлөл ажиллана
- 15 орны 350 гаруй байгууллага, 20 мянга гаруй оролцогч
- Уул уурхайн салбар нь аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 80%
- Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь уул уурхайн салбарт ногддог
Пи-ар, үнэлэмж
Хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор "гэнэтийн сюрприз барьдаггүй", "дохио дуудлага болж байна" гэх мэт PR шинжтэй хэллэгүүд ашигласан байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 16-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнд оролцож, уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр Засгийн газрын баримталж буй бодлого, шийдвэрийг танилцуулж, хөрөнгө оруулагчдын саналыг сонслоо.
Ерөнхий сайд “Гэнэтийн сюрприз барьдаггүй, тогтвортой, тодорхой эрх зүйн орчин бүрдэж байна. Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийг хамгаалах олон хууль батлуулж, өөрчлүүллээ. Эдийн засгийн эрх чөлөөний, Хөрөнгө оруулалтын, Зөвшөөрлийн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсон. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу эрдэс баялгийн салбарт анхны Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдлаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-аар хэлэлцүүлж байна. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавих Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийгболовсруулж байна. Эрх зүй орчин шинэчлэгдэж буй нь олон жил ярьсан, гацсан төслүүдийг хөдөлгөж, хөрөнгө оруулалтыг дэмжиж, Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөрс суурь, дохио дуудлага болж байна. Одоо бид хуулийн хэрэгжилтдээ онцгой анхаарна. Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчилнө” хэмээв.
Мөн хөрөнгө оруулагчид хууль ёсны зөвшөөрлөө төрөөс авсан ч орон нутагт олон саад бэрхшээлтэй тулгарч, татвар хураамж, ажлын байр, авах цалин, ашиг орлого нь алдагддаг байдлыг өөрчилнө.
Хариуцлагатай уул уурхай гэдэг бол зөвхөн олборлолт биш харилцан итгэлцэл юм. Тиймээс төр, иргэд, орон нутаг, бизнесийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор Ерөнхий сайдын дэргэд “Хариуцлагатай эрэл хайгуул, олборлолтын үндэсний зөвлөл” байгуулахаар болсон. Энэ хүрээнд 21 аймагт гурван талт зөвлөл ажиллана.
Хувийн хэвшил хөрөнгө оруулах, инновац нэвтрүүлэх, бүтээмж нэмэх замыг чөлөөлөх нь Засгийн газрын үндсэн чиг шугам байна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
“MiningWeek & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнд Австрали, БНСУ, ХБНГУ, БНХАУ зэрэг 15 орны 350 гаруй байгууллага, 20 мянга гаруй оролцогч, хөрөнгө оруулагч, зочин төлөөлөгч оролцож байна.
Монгол Улсын аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 80 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь, 10 долларын долоо нь уул уурхайн салбарт ногдож байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.