Төв аймгийн 400 хүүхэд дээрэлхэлт, сэтгэл зүйн асуудлыг хэлэлцлээ
Эх гарчигХүүхдийн төлөө “за бол заавал хийе” аймгийн хүүхдийн XXII чуулган болж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Төв аймгийн хүүхдүүд
- Юу өөрчлөгдөх
- Хүүхдүүдийн санал санаачилгыг шийдвэр гаргах түвшинд хүргэхээр зорьж байна.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Төв аймгийн 27 сумын 400 хүүхэд XXII чуулганд цугларлаа.
- Хүүхдүүд сэтгэл зүй, дээрэлхэлт, байгаль орчны асуудлыг хэлэлцэж байна.
- Сумдын Засаг дарга нар хүүхдүүдийн саналыг сонсож, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Төв аймгийн Хүүхдийн XXII чуулган
- 27 сумын 400 хүүхдийн төлөөлөл оролцсон
- Бидний санал – Бидний оролцоо төсөл
- За бол заавал хийе үндэсний хөдөлгөөн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Аймгийн Хүүхдийн зөвлөлийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг аймгийн Хүүхдийн XXII чуулганд 27 сумын 400 хүүхдийн төлөөлөл оролцож байна.
Чуулганы хүрээнд Монгол Улсын болон аймгийн Хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааны танилцуулга, Аймгийн хүүхдийн оролцооны өмнөх XXI чуулганаас гарсан санал, санаачилгын хэрэгжилтийн талаар мэдээлэл танилцуулга хийж, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх тулгамдаж буй асуудыг хэлэлцэж байна.
Мөн асуудлыг эрэмбэлэх аргачлалын хүрээнд:
- “Бидний санал – Бидний оролцоо” төслийн танилцуулга
- Орчны аюулгүй байдал ба Хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн
- Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд
- Хүүхдийн оролцоо, сайн дурын бүлэг, клубын үйл ажиллагаа
- Үе тэнгийн дээрэлхэлт ба боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал
- Орон нутагт хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээг үр дүнд хүргэх сайн туршлага, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд гэсэн зургаан үндсэн чиглэлээр бүлэгт хуваагдан багаар ажиллаж байна.
Энэ удаагийн чуулганы онцлог нь сумдын Засаг дарга нар болон сургуулийн нийгмийн ажилтнууд хүүхдийн төлөөлөлтэй хамтран оролцож, хүүхдийн дуу хоолой, санал санаачилгыг сонсох, тэдгээрийг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.