Боловсролын сайд Төв аймгийн багшдаа уулзаж, 2027 оны төсвийн талаар хэлэлцэв
Эх гарчигМонгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, боловсролын сайд Л.Энх-Амгалан төв аймгийн боловсролын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзаж байна
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Боловсролын сайд Л.Энх-Амгалан Төв аймгийн багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
- Уулзалтад 2027 оны төсөв, цахим боловсрол, багшийн бодлого зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг хийж байна.
- Зарим багш, удирдлагуудад мэргэжлийн зэрэг, цол, тэмдэг гардууллаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 11-р сарын 9-нд болж байна
- Уулзалтын байр: Монгол туургатан театр
- Оролцогчид: Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, С.Эрдэнэболд, аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр
- Хэлэлцүүлэг хийсэн сэдвүүд: Багшийн гурван тулгуурт бодлого, 2027 оны төсөв, Цахим боловсрол
- 5 хүнд 'Зөвлөх багш' мэргэжлийн зэрэг гардууллаа
- Багш, удирдах ажилтнуудад 'Ардын боловсролын Тэргүүний ажилтан' цол, 'Хүндэт жуух бичиг' гардууллаа
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Төв аймгийн боловсролын салбарын хөгжил, шинэчлэл, өнөөгийн байдал болон цаашдын зорилтыг хэлэлцэх, багш ажилтнуудын санал хүсэлтийг сонсох уулзалт, хэлэлцүүлгийг “Монгол туургатан театр”-т зохион байгуулж байна.
Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Боловсролын сайдын зөвлөх П.Оюунаа, аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Боловсролын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Ренчиндорж, Боловсролын Ерөнхий газрын дарга Х.Тамир, Боловсролын яамны боловсролын эдийн засаг, санхүүгийн бодлогын газрын ахлах шинжээч Э.Адъяасүрэн, Бодлогын газрын ахлах шинжээч А.Цолмон, Цахим боловсролын бодлого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ц.Мөнхсанчир, Боловсролын ерөнхий газрын Захиалагчийн хэлтсийн дарга Н.Амарбаяр, Хөрөнгө оруулалтын санхүүжилт, судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Анхбаяр, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Боловсролын газрын дарга О.Мөнхтуул болон сумдын бүх шатны боловсролын байгууллагын удирдлагууд, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан, албан хаагчид оролцож байна.
Уулзалт, хэлэлцүүлгийг нээж аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр аймгаас боловсролын талаар баримталж буй бодлого, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, аймгийн хэмжээнд хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөв. Үүний дараа УИХ-ын гишүүд мэндчилгээ дэвшүүлж, уулзалт хэлэлцүүлэгт амжилт хүслээ.
Үргэлжлүүлэн УИХ, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, мэдлэг туршлагаараа тэргүүлсэн:
1. Зуунмод сумын Хүмүүн цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ариунаа
2. Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш С.Янжмаа
3. Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн химийн багш Ө.Ганчимэг,
4. Баянмандмань сумын Политехник коллежийн сургалтын менежер Н.Чимэддорж
5. Төв Политехник коллежийн Монгол хэл бичиг, уран зохиолын багш Б.Сувд нарт “ЗӨВЛӨХ БАГШ” мэргэжлийн зэргийн үнэмлэх, тэмдгийг гардуулан өглөө.
Мөн Боловсролын салбарын хөгжил үнэтэй хувь нэмэр оруулсан багш, удирдах ажилтан, албан хаагчдад “Ардын боловсролын Тэргүүний ажилтан” цол, тэмдэг, Боловсрлын яамны “Хүндэт жуух бичиг”-ийг гардуулсан юм.
Уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд Боловсролын сайдын зөвлөх П.Оюунаа “Багшийн гурван тулгуурт бодлого” сэдвээр, Боловсролын яамны боловсролын эдийн засаг, санхүүгийн бодлогын газрын ахлах шинжээч Э.Адъяасүрэн “2027 оны төсөв, төсвийн шинэчлэл” сэдвээр, Цахим боловсролын бодлого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ц.Мөнхсанчир “Цахим боловсрол”-ын талаар танилцуулга мэдээлэл хийж, аймгийн боловсролын салбарын ажилтан, албан хаагчид, багш, удирдах ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлаар асуулт, хариулт, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.