Ахлагч Б.Дамбийд байрны урьдчилгаа 30 сая ₮ олгохоор шийдлээ
Эх гарчиг"Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр"-ийн баярын хурал боллоо
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Зуунмод цэргийн хотхоны ахлагчид
- Юу өөрчлөгдөх
- Ахлагч Б.Дамбийд байрны урьдчилгаа мөнгө авна.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Төв аймгийн Зуунмод цэргийн хотхон дахь ахлагч нарын баярын хурал боллоо.
- Хурал дээр ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцлаа.
- Зэвсэгт хүчний 334-р ангийн ахлагч Б.Дамбийд байрны урьдчилгаа 30 сая төгрөг олгохоор шийдэв.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 30сая ₮
Байрны урьдчилгаа 30 сая төгрөг
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр
- Зуунмод цэргийн хотхон
- Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч Хошууч генерал Ч.Цогтжаргал
- Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр
- Зэвсэгт хүчний 334 дүгээр анги
- Ахлагч Б.Дамбийд
- Байрны урьдчилгаа 30 сая төгрөг
Пи-ар, үнэлэмж
Албан ёсны хэллэг, ерөнхий магтаал ашигласан байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
"Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр"-т зориулсан баярын хуралд аймаг, орон нутгийн удирдлагууд, Зуунмод цэргийн хотхоны төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын захирагч, дарга нар хүндэт зочноор уригдан оролцлоо.
Хурлын үйл ажиллагааг нээж, нийт ахлагчийн бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, Хошууч генерал Ч.Цогтжаргал, аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр нар баяр хүргэж үг хэллээ.
Баярын хурлын индрээс аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр хэлсэн үгэндээ: “Зуунмод цэргийн хотхоны нийт ахлагчийн бүрэлдэхүүн маань ийнхүү нэгдэн нягтарч, ажлын туршлагаа солилцон хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаа нь тун сайшаалтай байна.
Цэргийн хүрээний ахлагчийн зөвлөл маань энэхүү тэмдэглэлт өдрөө тохиолдуулан шинээр эмхлэн зохион байгуулагдсан нь цаашид нийт ахлагч нарынхаа нийгмийн асуудал болон аймаг орон нутгийн хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулан идэвх, зүтгэлтэй ажиллах болно гэдэгт итгэлтэй байна.
Аймаг орон нутгийн удирдлагын зүгээс ахлагчийн албаны хөгжил, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг хууль эрх зүйн хүрээнд нөөц боломждоо тулгуурлан бэхжүүлж ажиллах нь тухайн салбарын болоод орон нутгийн удирдлага, цаашлаад төр засгийн анхаарлын төвд байх ёстой зүйл юм" хэмээн онцлоод аймгийн Засаг даргын зөвлөл, Засаг даргын Тамгын газраас ахлагчийн зөвлөлийнхөө хүсэлтийн дагуу аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 334 дүгээр ангийн Хамгаалалтын тоотын буудагч, ахлагч Б.Дамбийд байрны урьдчилгаа 30 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэснийг дуулгалаа.
Мөн ажил үйлсээрээ хамт олноо манлайлж ажилласан зарим ахлагч нарыг аймаг, орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.