Даланзадгад хотод Солонгосын ухаалаг гэрлэн дохио, халаалтын технологи нэвтрүүлнэ
Эх гарчигБНСУ-ын жонбук мужийн UNIONCT компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Даланзадгад хотын иргэд
- Юу өөрчлөгдөх
- Ухаалаг гэрлэн дохио, халаалтын систем нэвтэрснээр ая тух, аюулгүй байдал сайжирна.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Даланзадгад хотод БНСУ-ын UNIONCT компанийн ухаалаг гэрлэн дохио, халаалтын технологи нэвтрүүлж байна.
- Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат тус компанийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг хэлэлцжээ.
- Энэхүү төсөл нь хотын дэд бүтцийг ухаалаг болгож, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх зорилготой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- БНСУ-ын Жонбук мужийн UNIONCT групп
- UNIONCT группийн PITCHCABLE компани
- Даланзадгад хот
- Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат
- Ухаалаг гэрлэн дохио болон нүүрстөрөгчийн шилэн халаалтын хавтангийн технологи
Пи-ар, үнэлэмж
Текстэд 'бодит ажил', 'үр дүнтэй хэрэгжүүлж буй' гэх мэт албан ёсны магтаал бүхий хэллэгүүд ашиглагдсан байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
БНСУ-ЫН ЖОНБУК МУЖИЙН UNIONCT КОМПАНИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Даланзадгад хот, Бүгд Найрамдах Солонгос Улсын Жонбук муж хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, хотын хөгжил, нийтийн дэд бүтэц, технологийн салбарт харилцан туршлага солилцох, хөрөнгө оруулалтын ажлуудыг хэрэгжүүлж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Жонбук мужид үйл ажиллагаа явуулдаг UNIONCT группийн PITCHCABLE компани Даланзадгад хотод орчин үеийн технологид суурилсан ухаалаг гэрлэн дохио болон нүүрстөрөгчийн шилэн халаалтын хавтангийн технологийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Тус компанийн удирдлагууд дээрх ажлын хэрэгжилттэй холбоотойгоор Өмнөговь аймагт ажиллаж байгаа бөгөөд аймгийн Засаг дарга Н.Энхбат хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Н.Энхбат БНСУ-ын Жонбук муж, Чонжү хотын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг бодит ажил, хөрөнгө оруулалтаар үр дүнтэй хэрэгжүүлж буйд талархал илэрхийлээд, Даланзадгад хотын хөгжлийн хэрэгцээ, онцлогт нийцсэн дэвшилтэт технологи, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх талаар байр сууриа илэрхийллээ.
UNIONCT нь БНСУ-ын Жонбук мужийн Чонжү хотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хотын нийтийн байгууламж, замын хөдөлгөөний дэд бүтэц, ухаалаг хотын шийдэл, нүүрстөрөгчийн технологийн чиглэлээр ажилладаг. Тус групийн харьяа PITCHCABLE компани нь нүүрстөрөгчийн халаалтын хавтан, цас мөс хайлуулах систем, нүүрстөрөгчийн халаалттай сандал зэрэг бүтээгдэхүүн, технологийг хөгжүүлж байна.
Энэ удаагийн хамтын ажиллагаа нь Даланзадгад хотод эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй, технологид суурилсан хотын орчныг бүрдүүлэх, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодит ажлын нэг хэсэг болж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.