Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөвлөл: 2026 оны төлөвлөгөөний хэрэгжилт 53.2 хувь
Эх гарчиг🔷Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан 11-р сарын 2-нд боллоо.
- Энэ хурлаар 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг 53.2 хувь гэж үнэлж, дэд дарга томилсон.
- Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг байгууллага, иргэдийг шалгаруулах журмыг баталлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 2-нд болсон
- 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө нь 2 зорилт, 17 арга хэмжээтэй
- Нийт 17 арга хэмжээний гүйцэтгэлийн дундаж 53.2 хувь
- Үйлчилгээг сайжруулах 9 арга хэмжээний дундаж 54.4 хувь
- Дэд, салбар зөвлөлийн үүргийг дээшлүүлэх 8 арга хэмжээний дундаж 51.8 хувь
- 6 арга хэмжээ 85–100 хувь, 3 нь 70 хувь, 3 нь 30–50 хувь, 1 нь 0 хувь гүйцэтгэлтэй
- 4 арга хэмжээний хэрэгжүүлэх хугацаа болоогүй
- Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын дагуу хяналт-шинжилгээ хийсэн
- Зөвлөлийн дэд дарга томлогдсон
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг шалгаруулах журам батлагдсан
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 2-нд нийтлэгдсэн
🔹Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан 11 дүгээр сарын 2-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо.
🔹Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид анхаарах асуудал;
2.Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг шалгаруулах журмын төслийн танилцуулга.
Хурлаар 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулж, хэрэгжилтийг эрчимжүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэв.
🔹2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө нь нийт 2 зорилт, 17 арга хэмжээтэй бөгөөд:
•Нэгдүгээр зорилт: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр 9 арга хэмжээ;
•Хоёрдугаар зорилт:
🔹Дэд, салбар зөвлөлийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр 8 арга хэмжээ тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
🔹Төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтэд Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хяналт-шинжилгээ хийх журам”, 3 дугаар хавсралтаар баталсан “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”-ын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн байна.
🔹Хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн
Үнэлгээгээр нийт 17 арга хэмжээний гүйцэтгэлийн дундаж 53.2 хувьтай байна.
🔹Зорилт тус бүрээр авч үзвэл:
•Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 9 арга хэмжээний гүйцэтгэлийн дундаж 54.4 хувь;
•Дэд, салбар зөвлөлийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 8 арга хэмжээний гүйцэтгэлийн дундаж 51.8 хувь байна.
🔹Нийт 17 арга хэмжээний хэрэгжилтийг ангилан авч үзэхэд 6 арга хэмжээ 85–100 хувийн гүйцэтгэлтэй буюу зорилтот түвшинд хүрсэн, 3 арга хэмжээ 70 хувийн гүйцэтгэлтэй, 3 арга хэмжээ 30–50 хувийн гүйцэтгэлтэй, 1 арга хэмжээ 0 хувийн гүйцэтгэлтэй үнэлэгдсэн бол 4 арга хэмжээний хэрэгжүүлэх хугацаа болоогүй байна.
🔹Хуралдаанд Үндэсний статистикийн хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох яам, төрийн байгууллагын удирдлага, төлөөлөл оролцов.
🔹Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хүртээмжийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, хэлэлцсэн асуудлуудын хүрээнд санал, байр сууриа илэрхийллээ.
🔹Мөн Үндэсний зөвлөлийн гишүүд зөвлөлийн дэд даргыг томилж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг шалгаруулах журмыг баталлаа.
🔹Тус журмаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хүртээмжийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажилласан байгууллага, иргэдийг шалгаруулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, урамшуулах юм.
🔹Хуралдааны төгсгөлд зөвлөлийн гишүүн байгууллагууд хэлэлцсэн асуудал, гарсан санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусгаж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажиллахыг сайд Т.Аубакир чиглэл болгов.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.