2027 оноос ипотекийн зээлийн 50 хувь орон нутагт олгогдоно
Эх гарчигЕрөнхий сайд Н.Учрал: ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгоно
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Юу өөрчлөгдөх
- Ипотекийн зээлийн санхүүжилт орон нутагт илүү олон хүнд хүрч, түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах боломж нэмэгдэнэ.
- Хэзээнээс
- 2027 оноос
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймагт 10 өрхөд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа.
- Засгийн газар 2027-2030 онд 100 мянган айлын орон сууц барих үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
- Ирэх онд ипотекийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгох бодлого баримтлах юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 11-р сарын 8-нд Ерөнхий сайд Дорноговь аймагт ажиллажээ
- 10 өрхөд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардуулсан
- 2027-2030 онд '50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц' үндэсний хөтөлбөр хэрэгжинэ
- 2027 онд ипотекийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгоно
- 56 суманд төрийн албан хаагчийн түрээсийн орон сууцны төсөл хэрэгжинэ
- 2023 оноос хойш 545 өрхийг орон сууцанд хамруулсан
- 23 мэргэжилтэнд орон сууц өмчлөх эрхийг үнэ төлбөргүй шилжүүлсэн
- Сайншанд, Замын-Үүд сумданд 'Мандах наран-1000 айлын орон сууц' цогц хорооллын ажлыг эхлүүлжээ
Пи-ар, үнэлэмж
Текст нь үндэсний хөтөлбөрийн зорилт, хамрагдах хүмүүсийн жагсаалтыг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд илэрхий пи-ар эсвэл чухал мэдээллийг нуусан шинж илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 8-нд нийтлэгдсэн
Ерөнхий сайд Н.Учрал /2026.11.08/ Дорноговь аймагт ажиллах үеэрээ есөн хүүхэдтэй гэр бүл, 5-6 хүүхэдтэй багш нар буюу нийт 10 өрхөд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардуулан өглөө.
Засгийн газар 2027-2030 онд “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ирэх жил нийт ипотекийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгоно. Үүнд түрээслээд өмчлөх орон сууц ч хамаарна гэж Ерөнхий сайд хэллээ.
“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрт хамрагдах өрх бүр орлогодоо тохирсон түрээс, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл, газраа орон сууцаар солих гэсэн хувилбараас сонгоно.. Хөтөлбөрт, төрийн үйлчилгээний ажилтан, ахмад настан, залуу гэр бүл, төрийн бусад албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүл, хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрх толгойлсон эцэг, эх, олон хүүхэдтэй гэр бүл, гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдийг хамруулна. 56 суманд төрийн албан хаагчийн түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ. Ингэснээр төвлөрөл саарах, сум, орон нутагт төрийн албан хаагчид тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
“Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх, орон сууцанд хамруулах журам’’-д заасан тусгай шалгуур үзүүлэлтээр иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулдаг байна. Тухайлбал, орон нутагт нэн шаардлагатай чухал мэргэжилтнийг татах, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй иргэн, өрх толгойлсон эцэг, эх, малчдыг сонгон шалгаруулдаг байна. 2023 оноос хойш 545 өрхийг орон сууцанд хамруулжээ. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, нэн шаардлагатай мэргэжилтнийг тогтвортой ажиллуулах бодлогоор 2023 оноос таван жилийн хугацаатай “Тусгай зориулалтын бэлэглэлийн гэрээ” байгуулж, 23 мэргэжилтэнд орон сууц өмчлөх эрхийг үнэ төлбөргүй шилжүүлжээ. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Сайншанд, Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт “Мандах наран-1000 айлын орон сууц”-ны цогц хорооллын газар олголт, дэд бүтцийн ажлыг орон нутгаас шийдвэрлэж, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, амьдралын чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байгааг аймгийн удирдлагууд танилцууллаа.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.