Сумын ИТХ-аас сургууль, эмнэлэгт тавилга, нөүтбүүк олгоно
Эх гарчигСумын ИТХ-аас төрийн байгууллагуудад ажиллаж байна.
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Сумын төрийн байгууллагуудын албан хаагчид, сурагчид
- Юу өөрчлөгдөх
- Сургууль, эмнэлэгт шаардлагатай тавилга, техник хэрэгсэл нэмэгдэнэ.
AI хураангуйNVIDIA NIM · gemma-4-31b-it
- Сумын ажлын хэсэг төрийн байгууллагуудын хүний нөөц, нийгмийн баталгааны байдлыг шалгаж байна.
- Сургууль, цэцэрлэг, эмнэлэгт шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, нөүтбүүк олгохоор шийдвэрлэжээ.
- Ажлын хэсэг албан хаагчдын нийгмийн асуудлын судалгаа гаргаж, баталгааны хөтөлбөр боловсруулахыг зөвлөлөө.
Нэр томьёо
ИТХ
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал: аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгогдсон зөвлөл. Орон нутгийн төсвийг баталдаг.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-11-03, 11-04: Сумын Ерөнхий боловсролын сургууль, Ундраа цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвд ажилласан
- Сурагчийн 50 ширхэг ширээ, сандал олгох
- Урлагийн зааланд 200 ширхэг сандал олгох
- Эрүүл мэндийн төвийн гал тогоонд бага оврын тоног төхөөрөмж олгох
- Албан хаагчдад 2 ширхэг нөүтбүүк олгох
- Сумын ИТХ-ын дарга Х.Хүдэрчулуун
- Засаг дарга А.Ганбагана
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 6-нд нийтлэгдсэн
Сумын ИТХ-аас төрийн байгууллагуудад ажиллаж байна.мэдээ•2026-11-06 17:38•• С.ХүрэлтулгаСумын ИТХ-ын ажлын хэсэг "Төрийн байгууллагуудын хүний нөөц, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны байдалтай танилцах" удирдамжийн дагуу төрийн байгууллагуудад ажиллаж мэдээлэл сонсож, албан хаагчидтай уулзалт хийж байна. Ажлын хэсэг 11 дүгээр сарын 3, 4-ны өдрүүдэд сумын Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн "Ундраа" цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сумын ИТХ-ын дарга Х.Хүдэрчулуун, Засаг дарга А.Ганбагана нар багтсан бөгөөд удирдлагуудын зүгээс байгууллагуудад тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал сумын Ерөнхий боловсролын сургуульд сурагчийн 50 ширхэг ширээ, сандал, мөн урлагийн зааланд шаардлагатай байгаа 200 ширхэг сандал, Эрүүл мэндийн төвийн гал тогоонд шаардлагатай бага оврын тоног төхөөрөмж, албан хаагчдад 2 ширхэг нөүтбүүкийг хамтран ажиллагч байгууллагын дэмжлэгээр олгохоор шийдвэлэсэн. Ажлын хэсгээс байгууллагуудыг албан хаагчдынхаа нийгмийн асуудлын талаарх судалгааг нарийвчлан гаргах, нийгмийн баталгааны хөтөлбөрийг бодитой боловсруулж хэрэгжүүлэх, улмаар албан хаагчдын нийгмийн асуудлыг үргэлж сайжруулах тэдний орон нутагт тогтвор суурьшилтай, сэтгэл ханамжтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх талаар зөвлөлөө. Ажлын хэсэг үргэлжлүүлэн "Зэд, хантай, бүтээлийн нуруу" Дархан газрын захиргаа болон Цаг уурын өртөө, сумын ЗДТГ-т ажиллах бөгөөд удирдамжийн дагуу ажилласан тайланг сумын ИТХ-ын Зөвлөлд танилцуулна. ЗУРГИЙН ЦОМОГ:Нийгэм
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.