Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөвлөл шинэ дэд дарга, шалгаруулах журмыг баталлаа
Эх гарчигХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо.
- Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн, ажиллах журмыг баталж, дэд даргыг томилсон.
- "Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг"-ийг шалгаруулах журмыг баталлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 2-нд болсон
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зохион байгуулагдсан
- Үндэсний зөвлөлийн дэд даргыг томилсон
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг шалгаруулах журмыг баталсан
- Үндэсний статистикийн хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс оролцсон
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 2-нд нийтлэгдсэн
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах
Үндэсний зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан 11 дүгээр сарын 2-ны өдөр Гэр
бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд боллоо.Хуралдааныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд, Үндэсний зөвлөлийн дарга Т.Аубакир нээж, хөгжлийн бэрхшээлтэй
хүний эрхийг хангахад салбар дундын уялдаа, байгууллага бүрийн хариуцлага,
төрийн бус байгууллагын бодит оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн
боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, сэргээн засах болон төрийн
үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахыг зөвлөлийн гишүүдэд
уриаллаа.Хуралдаанд Үндэсний статистикийн хороо,
Хүний эрхийн Үндэсний Комисс, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон
холбогдох яам, төрийн байгууллагын удирдлага, төлөөлөл оролцов. Түүнчлэн
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хүртээмжийг дэмжих чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг бусад төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, хэлэлцсэн
асуудлуудын хүрээнд санал, байр сууриа илэрхийллээ.Хуралдаанаар Үндэсний зөвлөлийн шинэ
бүрэлдэхүүн, ажиллах журмын шинэчилсэн зохицуулалтыг танилцуулж, Үндэсний
зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад анхаарах
асуудлыг хэлэлцлээ.Мөн Үндэсний зөвлөлийн гишүүд зөвлөлийн
дэд даргыг томилж, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг
шалгаруулах журмыг баталлаа. Тус журмаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх,
оролцоо, хөгжлийг дэмжих, хүртээмжийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй ажилласан
байгууллага, иргэдийг шалгаруулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, урамшуулах
юм.Хуралдааны төгсгөлд зөвлөлийн гишүүн
байгууллагууд хэлэлцсэн асуудал, гарсан санал, зөвлөмжийг цаашдын үйл
ажиллагаандаа тусгаж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, хүртээмжийг сайжруулах
чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажиллахыг
сайд Т.Аубакир чиглэл болгов.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.