Сайд Ж.Алдаржавхлан олон улсын наадмуудад шагнал хүртсэн найруулагчдад баяр хүргэв
Эх гарчигОлон улсын кино наадмуудад амжилт гаргасан Монголын кино уран бүтээлчдийг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хүлээн авч уулзлаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Монголын кино уран бүтээлчдийн, соёл салбарын ажилтнууд
- Юу өөрчлөгдөх
- Үндэсний кино урлагийн олон улсын нэр хүндийн өсөлт, яамны дэмжлэг баталгаажуулагдав
- Юу хийх
- Монголын кино бүтээлүүдийг дэмжих, үзэх, олон улсын наадмуудын мэдээлэлд анхаарах
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан олон улсын кино наадмуудад шагнал хүртсэн Монголын найруулагч, уран бүтээлчдийг уулзаж баяр хүргэв.
- "Зогсоол", "Цагаан хадны өнгө", "Ханын зураач" кинонууд Пусан, Таллин, Фрайбург, Трайбека, Шеффилд зэрэг тодорхой нэр хүндтэй наадмуудад уралдаж шагнал авсан.
- Кино урлагийн зөвлөл 2022 оноос үндэсний кино урлагийг дэмжих, олон улсын зах зээлд гаргах чиглэлээр ажиллаж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Сайд: Ж.Алдаржавхлан
- Найруулагч С.Бямба - "Зогсоол" кино, 2026 оны Пусаны олон улсын кино наадам, 4 шагнал (Vision of Jiseok, Hylife Vision, NETPAC, FIPRESCI)
- Найруулагч Ж.Сэнгэдорж - "Ханын зураач" кино, 2025 оны Таллины "Хар шөнө" наадам (NETPAC), 2026 оны Швейцарын Фрайбургийн наадам
- Найруулагч Ч.Хоролдорж - "Цагаан хадны өнгө" кино, 2026 оны АНУ-ын Трайбека, Их Британийн Sheffield DocFest наадам
- "Цагаан хадны өнгө" кино 18 дахь Улаанбаатар олон улсын кино наадмаас 4 шагнал, 2023 оны Grierson Awards-аас "Шилдэг богино хэмжээний баримтат кино"
- Кино урлагийн зөвлөл 2022 оноос үйл ажиллагаа явуулж байна
Пи-ар, үнэлэмж
Эх текст албан байгууллагын amet албан тушаалын уулзалтыг маш эерэг, магтаал сэтгэлгээтэй хэлбэрээр таниулсан. Мөнгөн дүн, тодорхой бодлого, шалгаруулах баримтгүй л "өндрөөр үнэлэв", "амжилт гаргаж" гэх мэт пи-ар хэллэг доминио.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 2-нд нийтлэгдсэн
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Монголын кино урлагийн зөвлөл болон олон улсын нэр хүндтэй кино наадмуудад амжилт гаргаж, үндэсний кино урлагийн нэр хүндийг дэлхийн тавцанд өргөж буй “Зогсоол”, “Цагаан хадны өнгө”, “Ханын зураач” киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.Уулзалтын үеэр сайд Ж.Алдаржавхлан Монголын кино урлаг олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай болсныг онцолж, үндэсний кино бүтээлээрээ дамжуулан Монгол Улсын соёл, өв уламжлал, нийгмийн онцлог, монгол хүний амьдралын түүхийг дэлхий нийтэд таниулж буй уран бүтээлчдийн хөдөлмөр, авьяас чадварыг өндрөөр үнэлэв. Тухайлбал, найруулагч С.Бямбын “Зогсоол” уран сайхны кино 2026 оны Пусаны олон улсын кино наадамд дэлхийн нээлтээ хийж, “Vision of Jiseok”, “Hylife Vision”, Ази, Номхон далайн кино урлагийг дэмжих сүлжээний “NETPAC”, Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны “FIPRESCI” зэрэг дөрвөн шагнал хүртсэн нь Монголын кино урлагийн олон улсын амжилтын нэгэн тод жишээ боллоо.Мөн найруулагч Ж.Сэнгэдоржийн “Ханын зураач” уран сайхны кино 2025 оны Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмаас NETPAC шагнал хүртэж, 2026 оны Швейцарын Фрайбургийн олон улсын кино наадмын “International Competition: Long Films” уралдаант хэсэгт шалгарсан юм.Түүнчлэн найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” баримтат кино 2026 онд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан “Трайбека” болон Их Британийн “Sheffield DocFest” олон улсын кино наадмуудын уралдаант хэсэгт шалгарч, олон улсын үзэгчдийн хүртээл болсон.Тус бүтээл 18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмаар Монголын үзэгчдэд нээлтээ хийж, “Шилдэг кино”, “Шилдэг зураглаач”, “Шилдэг хөгжмийн зохиолч”, “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртсэн амжилтаараа онцлог байв.Мөн уг баримтат киноны эхлэл болсон “Говийн бүсгүй” богино хэмжээний бүтээл 2023 онд Их Британийн нэр хүндтэй Grierson Awards-аас “Шилдэг богино хэмжээний баримтат кино” шагнал хүртэж байжээ.Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл 2022 оноос үндэсний кино урлагийг хөгжүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, монгол киног олон улсын зах зээлд гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.