Эмнэлгийн хуудас олгох журмыг шинэчилж, цахимжуулна
Эх гарчигУулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Даатгуулагчид
- Юу өөрчлөгдөх
- Эмнэлгийн хуудсыг цахимжуулснаар цаг хугацаа хэмнэгдэж, чирэгдэл багасна.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Нийгмийн даатгалын ерөнхий газар эмнэлгийн хуудас олгох журмын хэрэгжилтийг сайжруулах цахим уулзалт зохион байгууллаа.
- Уулзалтад 800 гаруй эмч оролцож, 2022-2025 оны статистик болон журмын шинэчлэлтийн төслийг хэлэлцсэн.
- Эмнэлгийн хуудсыг цахимжуулснаар иргэдийн цаг хугацаа хэмнэгдэж, хяналт сайжирна гэж үзэж байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цахим уулзалт болсон
- 800 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцсон
- 2022–2025 оны эмнэлгийн хуудасны статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн
- Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл танилцуулсан
- Нийслэлийн 8 дүүргийн Нийгмийн даатгалын газрын магадлагч эмч нар оролцсон
Пи-ар, үнэлэмж
Уулзалтын үр дүнг 'ач холбогдолтой боллоо' гэж дүгнэсэн нь стандарт албан хэлийг хэтрүүлсэн өөрийгөө магтах хэллэг юм.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 2-нд нийтлэгдсэн
УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлөөс даатгуулагчид эмнэлгийн хуудас олгохтой холбоотой хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангах, эмнэлгийн хуудас бичих, олгох үйл ажиллагааг холбогдох эрхзүйн баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, арга зүйгээр хангах зорилгоор “Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмын хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарах асуудал” сэдэвт цахим уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт тус газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлийн дарга Т.Лхагвадорж болон гишүүд, нийслэлийн 8 дүүргийн Нийгмийн даатгалын газрын магадлагч эмч нар, эмнэлгийн хуудас бичиж, олгох эрх бүхий эрүүл мэндийн байгууллагын 800 гаруй эмч, мэргэжилтнүүд танхим болон цахимаар оролцлоо.
Цахим уулзалт, хэлэлцүүлгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал нээж хэлсэн үгэндээ эмнэлгийн хуудсыг цахимжуулснаар иргэд даатгуулагчдад чирэгдэлгүй цаг, хугацаа хэмнэсэн, хяналт тавих нөхцөл бүрдсэнийг дурьдаж, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарахыг онцлов.
Тус уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд 2022–2025 оны эмнэлгийн хуудасны бичилт, олголтын статистик мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ, эмнэлгийн хуудас бичилт, олголтын үндэслэлд хийсэн хяналт шалгалтын дүн, дүгнэлт болон “Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулж, санал солилцож хэлэлцэв.
Энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь эмнэлгийн хуудас бичих, олгох, хянах үйл ажиллагаанд нэгдсэн ойлголт, арга зүйг төлөвшүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, цаашид анхаарах асуудал, сайжруулах арга замын талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрснээрээ ач холбогдолтой боллоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.