Эдийн засаг, хөгжлийн сайд Дэлхийн банктай Хөгжлийн банкны шинэчлэлийг хэлэлцлаа
Эх гарчигХөгжлийн банкны шинэчлэл, төр-хувийн хэвшлийн түншлэл, урт хугацааны хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Эдийн засаг, хөгжлийн сайд Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.
- Хөгжлийн банкны шинэчлэл, төр-хувийн түншлэл болон урт хугацааны хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцжээ.
- Ойрын хугацаанд техникийн түвшний уулзалтуудыг зохион байгуулж, нарийвчилсан төслүүдийг эрэмбэлэхээр тохиролцсон.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр
- Дэлхийн банкны Монгол, Хятад, БНСУ-ыг хариуцсан бүсийн захирал Татиана Розито
- Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Викториа Делмон
- Монгол Улс болон Дэлхийн банкны хамтын ажиллагаа 30 гаруй жил үргэлжилсэн
- Хөгжлийн банкны засаглалыг бэхжүүлэх техникийн туслалцаа
Пи-ар, үнэлэмж
Хамтын ажиллагааг 'чухал хувь нэмэр оруулсан' гэх мэт эерэг өнгө аястай, албан ёсны магтаал ашигласан байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Дэлхийн банкны Монгол, Хятад, БНСУ-ыг хариуцсан бүсийн захирал Татиана Розито болон Монгол Улс дахь суурин төлөөлөгч Викториа Делмон тэргүүтэй албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Тэргүүн Шадар сайд Монгол Улс болон Дэлхийн банкны хамтын ажиллагаа 30 гаруй жилийн хугацаанд нийгэм, эдийн засгийг тогтворжуулах, ялангуяа хүний хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны засаглалыг бэхжүүлэх, институтийн шинэчлэлийг дэмжих чиглэлээр үзүүлж буй Дэлхийн банкны техникийн туслалцаанд талархал илэрхийллээ.
Тэрбээр Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшилд тулгуурласан хөгжлийг дэмжихэд онцгой анхаарч байгааг тэмдэглээд цаашдын хамтын ажиллагааг эрчим хүч, экспортын чиг баримжаатай дэд бүтцийн бүтээн байгуулалт, ХАА, хөнгөн үйлдвэр, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал болон хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын шинэчлэлийн чиглэлд өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Дэлхийн банкны зүгээс эдгээр зорилтуудын хүрээнд хамтран ажиллахаа онцолж, Хөгжлийн банкны шинэчлэл, төр-хувийн хэвшлийн түншлэл, урт хугацааны хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Энэ хүрээнд талууд Засгийн газрын төсөл, арга хэмжээг нарийвчлан хэлэлцэх зорилгоор техникийн түвшний уулзалтуудыг ойрын хугацаанд зохион байгуулж, нягт хамтран ажиллахаар тохиролцов.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.