Өмнөговь аймаг үлэг гүрвэлийн брэндээр аялал жуулчлалаа хөгжүүлнэ
Эх гарчигӨмнөговь аймагт "дэлхийд танигдах үлэг гүрвэлийн брэнд бүтээх нь" семинар зохион байгуулагдлаа.
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчид, гар урчууд
- Юу өөрчлөгдөх
- Үлэг гүрвэлийн нөөцөд суурилсан бүтээгдэхүүн, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж нээгдэнэ.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Өмнөговь аймагт үлэг гүрвэлийн нөөцийг ашиглан брэнд бүтээх семинар боллоо.
- Японы Фүкүй мужийн туршлагаар орон нутгийн хөгжил, аялал жуулчлалыг дэмжих талаар хэлэлцлээ.
- Орон нутгийн бизнес эрхлэгчид, гар урчууд оролцож, бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжийг эрэлхийлсэн.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- "Үлэг гүрвэлийн мөрөөр: Говь ба Фүкүй" семинар зохион байгуулагдсан
- Японы Фүкүй мужийн орон нутгийн хөгжлийн туршлага танилцуулсан
- Жайка Хокүрикү төвийн Такахаши Ёшими оролцсон
- Фүкүй мужийн их сургуулийн дэд профессор Имай Такуя илтгэл тавьсан
- Өмнөговь аймгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, Уламжлалт гар урлалын холбоо оролцсон
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
"Үлэг гүрвэлийн мөрөөр: Говь ба Фүкүй" уриан дор зохион байгуулагдсан семинар нь дэлхийд үлэг гүрвэлийн чулуужсан олдвороороо алдартай Өмнөговь аймаг болон үлэг гүрвэлийг түшиглэсэн орон нутгийн хөгжлийг амжилттай хэрэгжүүлж буй Японы Фүкүй мужийн туршлага, онцлогийг танилцуулахад чиглэгдсэн бөгөөд Япон талаас Фүкүй мужийг хариуцан ажилладаг Жайка Хокүрикү төвийн Такахаши Ёшими, Фүкүй мужийн их сургуулийн Үлэг гүрвэл судлалын тэнхимийн дэд профессор Имай Такуя нар төлөөлөн оролцож, илтгэл тавьлаа. Эхний хэсэгт "Үлэг гүрвэлийн хаант улс Фүкүй мужийн туршлага" сэдвийн хүрээнд Фүкүй мужийн үлэг гүрвэл тулгуурласан орон нутгийн хөгжлийн замнал, олсон амжилт, судалгааны нөөцийг орон нутгийн хөгжилд ашиглах арга зам, мөн үлэг гүрвэлийн нөөцөд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, орон нутгийн эдийн засгийг дэмжих талаар илтгэл танилцууллаа.Хоёрдугаар хэсэгт "Өмнөговь аймагт үлэг гүрвэлд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх нь" сэдвээр аймаг дахь үлэг гүрвэлийн нөөцийн ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг танилцуулж, Өмнөговь аймаг, Фүкүй мужийн төлөөлөл харилцан санал солилцлоо. Семинарт Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчид, Уламжлалт гар урлалын холбооны төлөөлөл оролцсон нь онцлог боллоо. Мөн бэлэг дурсгалын зүйл үйлдвэрлэгчид, тус үйлдвэрлэлийг хийхийг зорьж буй иргэд, гар урчууд оролцож, үлэг гүрвэлийн нөөцийг аялал жуулчлал, үйлдвэрлэл, бүс нутгийн брэнд бүтээгдэхүүнтэй хэрхэн уялдуулах боломжийг хамтдаа эрэлхийллээ. Үлэг гүрвэлийн нөөц нь Өмнөговь аймгийн аялал жуулчлал, орон нутгийн үйлдвэрлэл, брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх үндсэн суурь бөгөөд Фүкүй мужийн туршлагаас суралцах, бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх нь орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой билээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.