Энэтхэг 1.7 тэрбум ам.долларын зээлээр газрын тосны үйлдвэр барина
Эх гарчигГазрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Монголын иргэд, IT мэргэжилтнүүд, сурагчид
- Юу өөрчлөгдөх
- Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор шинэ ажлын байр бий болно, IT болон боловсролын чиглэлээр шинэ сургалтын төвүүд нээгдэнэ.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Энэтхэг Улс Монголын газрын тос боловсруулах үйлдвэрт 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож байна.
- Энэхүү үйлдвэрийг 2028 оны 2-р сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
- Мөн ШУТИС-д IT сургалтын төв, 1200 суудалтай сургуулийг ойрын хугацаанд ашиглалтад оруулах юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Энэтхэгийн Засгийн газар Монголын газрын тос боловсруулах үйлдвэрт 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож байна.
- Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны 2-р сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
- Энэтхэгийн Засгийн газрын 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар ШУТИС-ийн хашаанд Мэдээлэл харилцааны сургалтын төв баригдаж байна.
- Мэдээлэл харилцааны сургалтын төвийг дөрвөн сарын дараа нээхээр төлөвлөж байна.
- Сургалтын төв ашиглалтад орсноор жилд 1000 залуу IT мэргэжлээр суралцан төгсөх боломжтой.
- 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 1200 хүүхэд суралцах боломжтой Энэтхэг Монголын Найрамдалт сургууль баригдаж байна.
- Найрамдалт сургуулийг хоёр сарын дараа ашиглалтад оруулах гэж байгаа.
- Хүннү Эйр авиа компани даваа гараг бүр шууд нислэг үйлдэж байна.
- Хоёр улсын худалдааны тэнцэл 110 сая ам.долларт хүрчээ.
- Тавантолгойн коксжсон нүүрсийг Энэтхэг руу экспортлох хүрээнд 1 тонн дээж авч шинжлүүлж байна.
Пи-ар, үнэлэмж
Уулзалтын явцад хоёр улсын харилцааг 'Оюун санааны хөрш', 'Стратегийн түнш' гэж тодорхойлж, хамтын ажиллагааны боломжийг өргөнөөр танилцуулсан нь улс төрийн пи-арын шинжтэй байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2026.11.12/ БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр "Монгол Улс, Энэтхэг Улс нь харилцааны өнө эртний түүхтэй “Оюун санааны хөрш”-ийн зэрэгцээ манай улсын гуравдагч хөрш, “Стратегийн түнш” гэдгийг тодотгов. Мөн "Энэтхэг Улсын Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд, тэр дундаа эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дэд бүтэц, боловсрол, мэдээллийн технологи болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үзүүлж буй санхүүгийн болон техникийн дэмжлэгт талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн хамтын ажиллагааныхаа шинэ шатыг эхлүүлэх, тодорхойлох цаг болсон гэдгийг онцоллоо.
Энэхүү уулзалтаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд болон хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, боловсрол, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжийн талаар хэлэлцэв.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве "Монгол Улс-БНЭУ-ын чиглэлд даваа гараг бүр шууд нислэг үйлдэж буй "Хүннү Эйр" авиа компани нислэгээ нэмэгдүүлэх болсонд таатай байна. Шууд нислэг иргэд хоорондын харилцаанд маш том боломжийг нээж өгсөнөөс гадна хоёр улсын худалдааны тэнцэлийг 110 сая ам.долларт хүрэхэд түлхэц болсон" гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр, Тавантолгойн коксжсон нүүрсийг Энэтхэг улс руу экспортлох ажлын хүрээнд 1 тонныг дээж болгон авч, шинжлүүлэх үйл ажиллагаа хийгдэж байгаа. Мөн монголоос уран болон газрын ховор элементийг импортлох сонирхол өндөр байгаагаа илэрхийлэв.
Нэгдүгээрт, Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсын Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоод буй. Энэхүү төслөө 2028 оны хоёрдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв. Үйлдвэрийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд монголын инженерүүдийг сургах ажил хийгдэж байгаа бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор шинэ ажлын байрууд бий болох цаашлаад Төв Азийн хөгжлийн суурь болох бүрэн боломжтой.
Хоёрдугаарт, Энэтхэгийн Засгийн газрын 20 сая ам. долларын хөрөнгө оруулалтаар ШУТИС-ийн хашаанд баригдаж буй "Мэдээлэл харилцааны сургалтын төв"-ийг дөрвөн сарын дараа нээхээр төлөвлөж байна. Энэхүү сургалтын төв ашиглалтад орсноор жилд 1000 залуу IT мэргэжлээр суралцан төгсөх боломж бүрдэх юм.
Гуравдугаарт, 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдаж буй нэг ээлжинд 1200 хүүхэд суралцах боломжтой "Энэтхэг Монголын Найрамдалт сургууль"-ийг хоёр сарын дараа ашиглалтад оруулах гэж байгааг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр "Хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааны шинэ харилцааг эхлүүлэх, өргөжүүлэх цаашлаад эрдэмтэд, залуу судлаачдын солилцоонд онцгой анхаарах хүсэлтэй байгаа"-гаа илэрхийлсэн юм. Энэтхэг-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагааг эхлүүлэхээр хоёр тал тохиролцлоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.