Эрдэнэс Тавантолгой 1.5 их наяд төгрөгийн ашиг олж, 2027 онд биржид бүртгүүлнэ
Эх гарчигТөрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Хувьцаа эзэмшигчид, мэргэжлийн оюутнууд
- Юу өөрчлөгдөх
- Хувьцаагаа арилжих, өвлүүлэх эрх нээгдэж, нэгж үнэ нь 3000 төгрөгт хүрэх зорилттой. Оюутнуудад ажлын байр нээгдэнэ.
- Хэзээнээс
- 2027 оны эхний хагас
- Юу хийх
- Хөрөнгийн биржийн бүртгэлийг хянах, ажлын байрны зарлалыг дагах
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Эрдэнэс Тавантолгой 2026 оны эхний 9 сарын цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрч, төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлжээ.
- Компани 2027 оны эхний хагаст Хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцаагаа 936 төгрөгөөс 3000 төгрөг болгох зорилт тавьжээ.
- Ирэх оны 1-р сараас Төрийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж, оюутнуудад ажлын байр нээхээр боллоо.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 1.5их наяд төгрөг👤 ≈ 437 900₮ / хүн
2026 оны 3-р улирлын байдлаар цэвэр ашиг 1.5 их наяд төгрөг
- 1.4их наяд төгрөг👤 ≈ 408 700₮ / хүн
Улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн
- 3000төгрөг
- 936төгрөг
Хувьцааны нэгж үнэ 936 төгрөг
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны эхний 10 сарын байдлаар 4.4 сая тонн нүүрс баяжуулж, 3.3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн
- 2026 оны эхний 9 сард 32.1 сая тн нүүрс олборлож, 29 сая тонн экспортолсон
- 2026 оны 3-р улирлын байдлаар цэвэр ашиг 1.5 их наяд төгрөг
- Борлуулалтын орлого 2 тэрбум ам.доллар
- Улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн
- Хувьцааны нэгж үнэ 936 төгрөг
- 2027 оны эхний хагаст Хөрөнгийн биржид бүртгүүлнэ
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 2027 оны 1-р сараас хэрэгжинэ
Пи-ар, үнэлэмж
Компанийн ашгийг суурь тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнтой шууд холбон тайлбарласан нь улс төрийн пи-ар шинжтэй. Мөн хувьцааны үнийг 3000 төгрөгт хүргэнэ гэх нь баталгаагүй амлалт юм.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 12-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д /2026.11.12/ ажиллав.
Тус компани нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж, 2025 онд бүрэн ашиглалтад оруулсан. Тус үйлдвэр 2026 оны эхний 10 сарын байдлаар 4.4 сая тонн нүүрс баяжуулж, 76 хувийн гарцтай 3.3 сая тн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний есөн сард 32.1 сая тн нүүрс олборлож, 29 сая тонныг экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс борлуулалтын хэмжээ 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар цэвэр ашиг нь 1.5 их наяд төгрөг, борлуулалтын орлого хоёр тэрбум ам.долларт хүрсэн байна. Жилийн цэвэр ашгийн төлөвлөгөөгөө энэ оны есөн сарын дотор 50 хувь давуулан биелүүлжээ. Мөн улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Манай хамт олон Засгийн газрын бодлогыг бүрэн биелүүлж, нээлттэй хувьцаат компани болох ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын санхүүгийн BDO аудитын тайлан эцэслэгдэж, өөрчлөлтгүй дүгнэлт гарсан. Одоо хөрөнгийн үнэлгээ, андеррайтерийн сонгон шалгаруулалт хийгдэж байна. 2027 оны эхний хагаст Хөрөнгийн биржид бүртгүүлж, төр, хувьцаа эзэмшигчдэд хүртээх өгөөжийг өсгөнө” гэв.
Ерөнхий сайд уурхайчидтай уулзаж, улсын төсөв болон Үндэсний баялгийн санд ногдол ашиг, хуримтлал, орлого бүрдүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, ачааны хүндийг үүрч байгаа уурхайчид Та бүхэндээ суурь тэтгэвэр авч эхэлсэн ахмад настнууд, цалин нь 50 хувиар нэмэгдсэн төрийн үйлчилгээний албан хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Иргэддээ дарамт үүсгэх биш, төсөвтөө ачаалал авч хүнд цагийг давахад уурхайчид хамгийн том хувь нэмэр орууллаа гэдгийг онцлов.
“Эрдэнэс Тавантолгой” ХК Олон улсын хөндлөнгийн санхүүгийн аудитаар зөрчилгүй гарч, өнөөдөр тайлангаа гардан авлаа. Цаашид Хөрөнгийн үнэлгээний аудит хийгдэнэ. Та бид одоо өсөлтөө өгөөж болгох үнэ цэнтэй, онцгой даалгавар биелүүлэх сорилтын өмнө байна. Хуримтлалын сангийн орлогыг нэмэгдүүлж, иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцандаа зарцуулах боломжийг нээнэ. Иргэд 1072 хувьцаагаа өмчийн эзний ёсоор мэдэж, хашаа байшин, орон сууц шигээ өвлүүлэх, бэлэглэх, арилжих, худалдаж авах эрхийг бодитоор нээх том ажил Та бидний өмнө байна. Нэгж үнэ нь 936 төгрөгийн үнэлгээтэй хувьцааг 3000 төгрөгт хүргэнэ. Нүүрс баяжуулах үйлдвэр бол түүхий эдээ боловсруулж, үнэ цэн, өгөөжийг нэмэгдүүлэх бодит алхмын эхлэл гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.
Ирэх оны нэгдүгээр сараас Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжинэ. “Эрдэнэс Тавантолгой” компани шаардлагатай ажлын байраа нээлттэй зарлаж, тухайн мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг урьж ажиллуулна. Шилдэг мэргэжилтнүүдээ бодлогоор дэмжье. Уул уурхайн салбарт ажиллах нь монгол залуусын бахархал байх учиртай гэлээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.