Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих ABILITY EXPO зохион байгууллаа
Эх гарчигХөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Цогц арга хэмжээ” зохион байгууллаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор “ABILITY EXPO” арга хэмжээ зохион байгууллаа.
- Арга хэмжээнд ажлын байранд зуучлах, бараа бүтээгдэхүүн борлуулах, төрийн бодлого танилцуулах үйлчилгээг үзүүлэв.
- Мөн Баянгол дүүргийн салбарын албан хаагчдад сургалт, зөвлөгөө өгөх арга хэмжээг хийлээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Арга хэмжээний нэр: ABILITY EXPO
- Зохион байгуулагч: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
- Байршил: Монголын Үйлдвэрчний Эвлэлтийн Соёлын Төв Ордон (МҮЭСТО)
- Нээлт хийсэн хүмүүс: Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
- Зорилтот бүлэг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
- Хамт оролцсон арга хэмжээ: Баянгол дүүргийн гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдын сургалт
Пи-ар, үнэлэмж
Текстэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “авьяас чадвартай, бүтээмжтэй” гэж тодорхойлсон нь сөрөг дүр зургаас зайлсхийх, эерэг утгаар тайлбарлах шинжтэй боловч үндсэн мэдээлэл нь арга хэмжээний танилцуулга бөгөөд хэтэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Цогц арга хэмжээ” зохион байгууллаа
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ
ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн цогц арга хэмжээний нэг хэсэг
болох “ABILITY EXPO” арга хэмжээг Монголын Үйлдвэрчний Эвлэлтийн Соёлын Төв
Ордон (МҮЭСТО)-д зохион байгууллаа. “ABILITY EXPO” бол
хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зөвхөн дэмжлэг, тусламж хүртэгчээр бус, харин
авьяас чадвартай, бүтээмжтэй, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулагч
гэдгийг харуулах, хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх, төр, хувийн
хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ
юм. Арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны
Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нар
нээж, илтгэл тавьлаа. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн,
үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, ажлын
байранд зуучлах, ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах
үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. -Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого, хөтөлбөр,
үйлчилгээг танилцуулах;- Ажил хайгч иргэдийг ажил олгогч
байгууллагуудтай холбох, ажлын байранд зуучлах;- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж,
борлуулалтыг дэмжих;-Иргэдэд хөдөлмөр эрхлэлт,
нийгмийн хамгааллын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээ хүргэх;- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
чиглэлээр үр дүнтэй ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын сайн
туршлагыг түгээн дэлгэрүүлэх Өдөрлөг арга хэмжээний хүрээнд мөн Баянгол дүүргийн гэр бүл,
хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдын сургалт зөвлөгөөнийг
зохион байгуулж, салбарын шинэчлэл, тулгамдсан асуудал, шийдлийн талаар
ярилцлаа.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.