Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ажил олгох, бараа худалдах “ABILITY EXPO” боллоо
Эх гарчиг📍Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “цогц арга хэмжээ” зохион байгууллаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “ABILITY EXPO” арга хэмжээ зохион байгууллаа.
- Ажил хайгчдыг ажил олгогчтой холбох, үйлдвэрлэсэн бараагаа худалдах боломжийг олгож, салбарын бодлого танилцууллаа.
- Баянгол дүүргийн албан хаагчдад сургалт, зөвлөгөө өгөх ажил хийлээ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Арга хэмжээний нэр: ABILITY EXPO
- Нээсэн хүмүүс: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
- Илтгэл тавьсан хүмүүс: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, ХБХХХЕГ-ын дарга Т.Энхбаяр, НДХЕГ-ын дарга Б.Батжаргал
- Баянгол дүүргийн гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдын сургалт зохион байгууллаа
Пи-ар, үнэлэмж
Текстэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг “авьяас чадвартай, бүтээмжтэй” гэж тодорхойлж, арга хэмжээний зорилгыг өндөр үнэлж бичсэн нь сурталчилгааны шинжтэй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 4-нд нийтлэгдсэн
🔷“ABILITY EXPO” бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зөвхөн дэмжлэг, тусламж хүртэгчээр бус, харин авьяас чадвартай, бүтээмжтэй, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулагч гэдгийг харуулах, хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ юм.
🔷Арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нар нээж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З. Бауыржан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаарх төрийн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт сэдвээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Т.Энхбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал "Нийгмийн даатгалын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй үйлчилгээ"-ний талаар илтгэл тавьж, салбарын бодлого, үйлчилгээг танилцуулав.
илтгэл тавьлаа.
📌Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, ажлын байранд зуучлах, ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах үйлчилгээг иргэдэд үзүүллээ.
▪️Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого, хөтөлбөр, үйлчилгээг танилцуулах;
▪️Ажил хайгч иргэдийг ажил олгогч байгууллагуудтай холбох, ажлын байранд зуучлах;
▪️Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, борлуулалтыг дэмжих;
▪️Иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээ хүргэх;
▪️Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үр дүнтэй ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх;
📝Өдөрлөг арга хэмжээний хүрээнд мөн Баянгол дүүргийн гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдын сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж, салбарын шинэчлэл, тулгамдсан асуудал, шийдлийн талаар ярилцлаа.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.