Аудитор, Сонгуулийн хороо намуудын санхүүжилтийн зөрчлөөр уулзлаа
Эх гарчигЕрөнхий аудитор С.Магнайсүрэн Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай уулзлаа
Протоколын мэдээБолсон үйл явдлыг (уулзалт, айлчлал, нээлт, хурал, тайлан) мэдээлсэн. Гарчигт нь шийдвэр, мөнгөн дүн, хэрэгжих хугацаа дурдаагүй.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай уулзлаа.
- Уулзалтаар улс төрийн намуудад олгосон төрийн санхүүжилтийн аудитын дүнд илэрсэн зөрчил, шийдвэрийн хэрэгжилтээр санал солилцлоо.
- Мөн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хоёр байгууллага хамтран хэрэгжүүлэх ажлаар ярилцлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Уулзалт 2026 оны 11-р сарын 12-нд болсон
- Уулзалтад Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар оролцсон
- Улс төрийн намуудад олгосон төрийн санхүүжилтэд хийсэн аудитын дүнд зөрчил илэрсэн
- Аудитын зөвлөмж, шийдвэрийн хэрэгжилтээр ярилцсан
- 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хамтын ажиллагааг хэлэлцсэн
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай уулзлаа
2026-11-12 — Онцлох мэдээ
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар тэргүүтэй тус хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улс төрийн намд олгосон санхүүжилт, гүйцэтгэлд гаргасан дүгнэлтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлд нэгтгэн тайлагнах аудитын тайлангийн талаар санал солилцлоо. Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад туссан улс төрийн намуудад олгосон төрийн санхүүжилтэд хийсэн аудитын дүнд илэрсэн зөрчил, тэдгээрийг арилгуулахаар өгсөн зөвлөмж, шийдвэрийн хэрэгжилтийн талаар уулзалтаар ярилцсан юм. Түүнчлэн аудитын зөвлөмж, шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэх, цаашид анхаарах асуудал болон шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн 2027 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Төрийн аудитын байгууллага, Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангах талаар ярилцав.
Холбоотой мэдээ
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.