Төрийн өмчит компанийн засаглалын хууль 2027 оны 1-р сарын 1-нээс хэрэгжинэ
Эх гарчигЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Төрийн өмчит компаниудын удирдлага, ажилчид болон хувийн хэвшил
- Юу өөрчлөгдөх
- ТӨК-ийн ТУЗ, удирдлагыг нээлттэй сонгож, үйл ажиллагааг цахимжуулна.
- Хэзээнээс
- 2027 оны 1-р сарын 1-нээс
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Төрийн өмчит компанийн засаглалын шинэ хууль 2027 оны 1-р сарын 1-нээс хэрэгжинэ.
- Засгийн газар 2027-2030 он хүртэл ТӨК-ийг реформ хийх гурван үе шаттай бодлого боловсруулжээ.
- Үүнд удирдлагыг нээлттэй сонгох, үйл ажиллагааг цахимжуулах зэрэг өөрчлөлтүүд багтсан байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль 2026 оны 7-р сарын 2-нд батлагдсан
- Хууль 2027 оны 1-р сарын 1-нээс хэрэгжинэ
- Төрийн өмчит компанийн өмчлөлийн бодлого 2027-2030 он хүртэл хэрэгжинэ
- Хэлэлцүүлэгт 200 гаруй төлөөлөгч оролцсон
Пи-ар, үнэлэмж
Төрийн өмчийн реформыг 'хамгийн том давуу тал' гэх мэт улс төрийн өнгө аястай магтаал ашигласан байна.
Хэвлэлдikon.mn, news.mn, sonin.mn-ийн гарчгаас
Бидний уншдаг 3 хэвлэлд (ikon.mn, news.mn, sonin.mn) энэ мэдээтэй ижил гарчиг олдсонгүй. Төрийн шийдвэр хэвлэлээр дамжаагүй байж болно, эсвэл өөр үгээр бичигдсэн байж болно.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 5-нд нийтлэгдсэн
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2026 оны долдугаар сарын 2-нд баталж, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм.
Дараагийн холбогдох хуулиудын шинэчлэлтэй холбоотойгоор Засгийн газраас Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг (2026.11.05) Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгууллаа.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тус хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Чөлөөлье” дөрвөн тулгуурт үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчийн реформд зангилагдаж байгааг онцлоод ТӨК-ийн засаглал, хяналтыг сайжруулах, оновчтой болгох нь зүйтэй гэдэгт улс төрийн намууд, аж ахуйн нэгжүүд, иргэд, олон нийт нэг зүгт харж, нэгдсэн ойлголттой байгаа нь хамгийн том давуу тал гэдгийг тодотголоо.
Засгийн газар Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогыг гурван үе шаттайгаар 2027-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр боловсруулсан бөгөөд тус төсөлд ТӨК-иудын ангиллыг нарийвчлан тодорхойлж, ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах, үйл ажиллагааг цахимжуулж, хяналт, хариуцлагыг сайжруулах олон өөрчлөлт багтсан байна.
Тус хэлэлцүүлэгт “Төрийн өмчийн өмчлөлийн бодлогын төсөл”-ийн танилцуулгыг ТӨБЗГ-ын хэлтсийн дарга Ц.Баяр-эрдэнэ, “Үндэсний хөрөнгө оруулалтын сан ба хөрөнгө оруулалтын бодлого” сэдвээр Сангийн дэд сайд Б.Хулан, “ТӨК-иудын өмчлөлийн бодлого боловсруулах олон улсын туршлага” сэдвээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зөвлөх Бачу Сорана нар тус тус танилцуулга хийж, салбар хэлэлцүүлгийн модератороор ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон ажиллалаа. Төр, хувийн хэвшил, олон нийтийн төлөөлөл болсон 200 гаруй төлөөлөгч оролцож, санал солилцлоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.