Тэлмэн сумын хог хаягдлын хураамжийг тогтоож, төсөвт төвлөрүүлнэ
Эх гарчигЗавхан аймгийн тэлмэн сумын ог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Тэлмэн сумын иргэд
- Юу өөрчлөгдөх
- Хог хаягдлын үйлчилгээний хураамж төлөх болно.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Завхан аймгийн Тэлмэн сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинээр тогтоожээ.
- Хураамжийн орлогыг сумын төсөвт бүрэн төвлөрүүлж зарцуулахаар шийдсэн байна.
- захиргааны актын улсын нэгдсэн санд бүртгүүлж хэрэгжүүлнэ.
Нэр томьёо
Тогтоол
УИХ, Засгийн газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг олон гишүүнтэй байгууллагын гаргасан шийдвэр.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026 оны 10 дугаар сарын 15
- Тогтоол дугаар 16
- Завхан аймгийн Тэлмэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
- Захиргааны ерөнхий хууль
- Хог хаягдлын тухай хууль
- Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 19-ний 192, А/243 дугаар хамтарсан тушаал
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Батлагдсан байгууллага: Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
ЗАВХАН АЙМГИЙН ТЭЛМЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 16
Өвөгдий
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.6 дахь хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сумын төсөвт бүрэн төвлөрүүлж хуульд заасны дагуу зарцуулахыг сумын Засаг дарга (Д.Донойчамба)-д үүрэг болгосугай.
4.Тогтоолыг холбогдох баримт бичгүүдийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг сумын Засаг даргын орлогч (Т.Ганням), Байгаль орчны хяналтын улсын байцаагч (Ж.Гантөмөр) нарт даалгасугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Номин-Эрдэнэ)-д даалгасугай.
ДАРГА Н.ГҮНЧИНСҮРЭН
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.