Ерөнхий сайд 200 мянган малчин өрхийг интернэттэй холбох төлөвлөлтэй
Эх гарчигЕрөнхий сайд Н.Учрал: “шинэ цагийн малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Малчин өрхүүд
- Юу өөрчлөгдөх
- Интернэт үйлчилгээ нүүдэл дагуулан хүрч, мал аж ахуйн үйлчилгээ дигиталчлах боломж нээгдэнэ.
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлийн “Шинэ цагийн малчин” төслийн оролцогчдыг хүлээн авч уулзлаа.
- Тэрээр уг төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
- Малчдын орлого нэмэгдүүлэх, 200 мянган өрхийг интернэттэй холбох зорилтот арга хэмжээг дурдлаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ цагийн малчин” төслийн оролцогчдыг хүлээн авч уулзлаа.
- “Шинэ цагийн малчин” төсөл нь хувийн хэвшлийн санаачилгаар бүтээгдсэн реалити шоу юм.
- Төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
- 200 мянган малчин өрхийг өндөр хурдны интернэттэй холбох зорилт тавьсан.
- Орон нутагт бүтээгдэхүүн цуглуулах, анхан шатны боловсруулалт хийх төвүүдийг хөргөлт, хадгалалт, тээвэртэй холбоно.
- Бэлчээрийн даацыг хэмжиж, сэлгээ, нөхөн сэргээлт, хамтын менежментийг дэмжинэ.
Пи-ар, үнэлэмж
Текстэд Ерөнхий сайдын хэлсэн үг, төслийн зорилтыг онцолсон боловч тодорхой мөнгөн дүн, хугацаа, хуулийн актаагүй. Хувийн хэвшлийн төслийг үндэсний хөтөлбөр болгох гэсэн амлалт нь тодорхойгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ цагийн малчин” төслийн оролцогчдыг хүлээн авч уулзлаа.
“Шинэ цагийн малчин” реалити шоуг хувийн хэвшлийн санаачилгаар бүтээж, малчдын хөдөлмөр, мал аж ахуйн үнэ цэн, уламжлалт соёлыг нийгэмд, ялангуяа залуу үед таниулж буйд Ерөнхий сайд талархал илэрхийлээд өв соёлоо мэддэг, малчин амьдралыг ойлгож хүндэлдэг шинэ үеийг төлөвшүүлэхэд энэ төсөл чухал ач холбогдолтойг хэллээ. “Шинэ цагийн малчин” төслийн агуулгыг өргөжүүлж, үндэсний хэмжээний хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэмдэглэв.
Хөтөлбөрөөр малчны хөдөлмөрийн өгөөжийг нэмэгдүүлнэ. Махны үнэ өсөж байгаагийн цаана олон жилийн хөдөлмөр, хөрөнгө, хүч бий. Тэжээлийн үйлдвэрлэл, нөөцийг нэмэгдүүлж, бага малыг шимт тэжээлээр бордон, үүлдэр угсааг сайжруулж малаас авах ашиг шим, малчдын орлогыг өсгөхийг зорьж байна гэв. Цаг агаарын үзэгдлээс болж эрсдэлд ордоггүй, хөдөлмөрөө хөнгөвчилж, орлогоо нэмэгдүүлсэн, нутагтаа эзэн малчидтай болох цаг болсон гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Малын эрүүл мэнд, вакцинжуулалт, гарал үүслийн бүртгэлийг сайжруулж, орон нутагт бүтээгдэхүүн цуглуулах, анхан шатны боловсруулалт хийх төвүүдийг хөргөлт, хадгалалт, тээвэртэй нь холбоно.
Бэлчээрийн даацыг хэмжиж, сэлгээ, нөхөн сэргээлт, хамтын менежментийг дэмжин, худаг, уст цэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
200 мянган малчин өрхийг өндөр хурдны интернэттэй холбож, үйлчилгээг нүүдэл дагуулан хүргэнэ гэлээ.
“Шинэ цагийн малчин” төсөл нь уламжлалт малч ухааныг шинэ цагийн дэвшилтэй хослуулан малчдын хөдөлмөрийн үр шимийг нэмэгдүүлэх боломж бийг таниулах зорилготой гэдгийг төсөл санаачлагчид тэмдэглээд Монголын мал аж ахуй тооноос чанарт шилжиж, малчдын хөдөлмөр урт хугацаанд үр ашигтай байж болохыг оролцогчид туршлагаараа харуулж байгааг онцоллоо.
Ерөнхий сайд шилдэг оролцогчдод баяр хүргээд “Та бүхний энэ аялал үүгээр дуусахгүй. Сурсан мэдсэнээ түгээж, залуусыг мал аж ахуйд татан оролцуулж, уламжлалт мэдлэгийг шинэ технологи, бизнесийн арга барилтай хослуулахад манлайлаарай. Засгийн газрын хөтөлбөрийг бодит амьдралд хүргэхэд та бүхний оролцоо, үлгэр дуурайлал чухал” гэлээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.