Хүүхдийг гэмт хэрэгт оролцохоос сэргийлэх 'Хамгаалагч' хөтөлбөр эхэллээ
Эх гарчиг“Хамгаалагч” нөлөөллийн арга хэмжээний нээлтийг зохион байгууллаа.
Танд хамаатай юу?Эх текстэд байгаагаар, AI
- Хэнд
- Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд
- Юу өөрчлөгдөх
- Хүүхдийг гэмт хэрэгт оролцохоос сэргийлэх, эрх ашгийг нь хамгаалах нөлөөллийн ажлууд хийгдэнэ
- Хэзээнээс
- 2026 оны 9-р сараас 12-р сар хүртэл
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх “Хамгаалагч” нөлөөллийн арга хэмжээ эхэллээ.
- Энэхүү хөтөлбөр нь 2026 оны 9-р сараас 12-р сар хүртэл хэрэгжинэ.
- Хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчдад чиглэсэн олон талт ажлууд хийгдэнэ.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- “Хамгаалагч” нөлөөллийн арга хэмжээ
- 2026 оны 9-р сараас 12-р сар хүртэлх хугацаа
- П.Төгөлдөр (Дүүргийн ИТХ-ын дарга)
- Б.Ганбулган (Дүүргийн Ерөнхий прокурор)
- Дүүргийн прокурорын газар (санаачлагч)
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 11-р сарын 9-нд нийтлэгдсэн
✅Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон болон гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчдэд чиглэсэн олон талт “Хамгаалагч” нөлөөллийн арга хэмжээний нээлт өнөөдөр албан ёсоор боллоо.✅Арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Төгөлдөр нээж, дүүргийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Ганбулган “Хамгаалагч” нөлөөллийн арга хэмжээний зорилго, зорилт, хүрэх үр дүнгийн талаар танилцууллаа. Мөн төрийн албан хаагчид болон иргэдийг тус арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалсан юм.✅Тус арга хэмжээг Дүүргийн прокурорын газраас санаачлан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Цагдаагийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл, хөгжил, хамгааллын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.✅Хөтөлбөрийн хүрээнд 2026 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын хугацаанд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх ашгийг хамгаалах, эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай, олон талт нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.